Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор боллоо. Тодруулбал, түүнийг худал мэдээлэл тараасан, шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэх үндэслэлээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд баривчилсан. Тэгвэл түүний өмгөөлөгч Н.Өнөрцэцэгийг суллахыг шүүхээс шаардсан бөгөөд суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болов.
Ингээд шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахаас татгалзаж, үргэлжлүүлэн хорихоор болжээ.