Уул уурхайн салбарын үйлдвэрлэл улам тэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байгааг Дэлхийн Банкнаас гаргасан “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурджээ.
Гэвч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх зэрэг эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд бий. Учир нь дэлхийн эдийн засаг цар тахлын дараах эрчимтэй сэргэлтээ алдаж эхэллээ.Эдийн засгийн 2023 оны эрчимтэй сэргэлт нь эрдэс баялгийн түүхий эдийн мөчлөг дагасан гэдгийг анхааруулсаар байна.
Тиймээс төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлэх, гадаад валютын нөөц бололцоог нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бэхжүүлэх нэг салбараас хараат бус өсөлтийг бий болгох шаардлага бий.