Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Халтирч унаад хагалгааны оёдол нь задарсан иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ

Яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэхээс сэргийлжээ.
2023-12-28

 Олон жилийн дунджаас дулаан өдөр цөөнгүй тохиох нь 

Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, нийслэл, орон нутагт өвөлжилт хүндэрсэн. Зарим газарт агаарын температур 40 градусаас давж хүйтэрсэн. “Ес эхлэхээр бүр ч хэцүүдэх нь” хэмээн иргэд халширч байв. Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж, ес эхэлснээс хойш эрс дулааран, агаарын температур ихэнх нутагт 20 градусаас “буув”. Уржигдар Булган аймгийн Сэлэнгэ сумд агаарын температур хасах дөрвөн градуст хүрсэн нь үнэмлэхүй үзүүлэлт болжээ. Тэгвэл ийм дулаан өдөр ирэх сард цөөнгүй тохиохыг цаг уурын байгууллаас мэдээлэв. Нэгдүгээр сарын эхэн болон дунд үеэр нийт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. 
2023-12-28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ дэмжигдлээ

Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт 32.7 км
2023-12-28

Барилгын сууриас гарсан ус, мөсийг Сэлбэ голд зөвшөөрөлгүй нийлүүлж байжээ 

Хөрсний ус шавхахыг ус ашиглалтын нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүд ус шавхахдаа холбогдох байгууллагаас заавал зөвшөөрөл авч, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр төлөх зохицуулалттай. Ийм үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд торгууль ногдуулдаг журамтай. Үүний дагуу Усны газраас зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, анхааруулга өгсөн төдийгүй ус ашиглах дүгнэлт гаргуулах шаардлага тавьжээ. 
2023-12-28

АРАЙ Ч ДЭЭ: Л.Энх-Амгалан сайд цахимаар хичээллүүлэх шийдвэрээ “мартав” 

 “Хүүхдэдээ гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байхыг зөвлөлөө” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттерт бичсэн нь анхаарал татлаа. Уг нь тэрбээр үүнээс 10-хан хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх тушаал гаргасан билээ. Цахим хичээл үзэх ямар ч бэлтгэлгүй байсан сурагчид, эцэг, эх, асран хамгаалагчид, багш нар уг шийдвэрийг хэрэгжүүлэх гэж өдгөө бөөн ажил болж буй. Ийм цаг үед салбарын сайдын “жиргээ” тэдэнд “Хичээл хийгээд хэрэггүй” гэхтэй адил мессеж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Сайд ийнхүү зөвлөсөн нь шийдвэрээ мартсаных уу, эсвэл үе үе цахилгаан тасалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдралд саад учруулж байгаа Засгийн газрынхаа бүтэлгүйтлийг хаацайлах гэсэн оролдлого уу гэдгийг мэдэхгүй. 
2023-12-28

Архангай аймаг адуу, үхрийн тоогоор тэргүүлжээ

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
2023-12-27

133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үзүүлжээ

Өнгөрсөн долдугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэрэг ашиглан тандалт хийж
2023-12-27

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өчигдөр (2023.12.26 ) Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27

Нянтай мах түгээхийг завдсан “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70 сая төгрөгөөр торголоо

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс
2023-12-27

К.Айдос нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан
2023-12-27

Гадаад паспортны үзүүлэлтээрээ 79 дүгээрт эрэмбэлэгджээ

Хүчирхэг гадаад паспорт буюу хэр олон оронд визгүй зорчих боломжтой эсэх нь тухайн улсын олон улс дахь нэр хүнд, эдийн засгийн байдал, гадаад харилцааны амжилт, аялал жуулчлалын боломжийг давхар илэрхийлдэг. 2023 оны байдлаар Монгол Улсын иргэний гадаад паспорт 79 дүгээрт эрэмбэлэгджээ.
2023-12-27

Өсвөр насны 10 хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн гүн хямралд оржээ

Харин манай улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд, 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна.
2023-12-27

Хилчид хүний амь аварлаа

Дашбалбар сумын Харзат багийн нутаг Дөчийн гол Тохой эрэг нэртэй газар адуундаа явж байгаад мотоциклоос унаж
2023-12-27

Цэргийн алба хаагчид Лүн суманд цасанд боогдсон замуудыг нээж байна

Зам даваа гүвээг нээх, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх
2023-12-27

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Өмнөх шүүх хуралдааныг шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү
2023-12-27

ОСНААУГ-ын ажилчид жагсаж байна

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын ажилчид  600-800 мянган төгрөгийн цалин авдаг гэдгээ учирлаж байна. Харин сүүлийн жил гаруй хугацаанд цалин нэмэх тухай асуудал яригдаж,  10-30 мянган төгрөгөөр нэмжээ. Тиймээс энэ салбарын 500 гаруй ажилтан нэгдэн, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардаж, ОСНААУГ-ын гадна жагсаж байна. 
2023-12-27

“Дижитал музей” үзэсгэлэн хоёр хоног үргэлжилнэ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь “Дижитал музей” үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 26-ны 17.00 цагаас нээжээ. Энэхүү музей нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгох, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлэх төхөөрөмжийг үзэгч үйлчлүүлэгчдэд таниулах зорилготой юм.
2023-12-27

З.Энхболд нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
2023-12-27