Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын ажилчид 600-800 мянган төгрөгийн цалин авдаг гэдгээ учирлаж байна. Харин сүүлийн жил гаруй хугацаанд цалин нэмэх тухай асуудал яригдаж, 10-30 мянган төгрөгөөр нэмжээ. Тиймээс энэ салбарын 500 гаруй ажилтан нэгдэн, цалин хөлсөө нэмүүлэхийг шаардаж, ОСНААУГ-ын гадна жагсаж байна.
ОСНААУГ-ын ажилтан:
-Бид яг 650 мянган төгрөгийн цалинтай. Сая нэмэгдүүлээд 660 мянга боллоо. Нэмэгдэл авдаг гэх шалтгаанаар цалинг инж нэмж байна. Гэтэл нэмэгдэл аваад бид дээд тал нь 900 мянган төгрөгийн цалинг авдаг. Манай цалин 2018 онд 400 мянга байсан. Тэгээд 500 болоод, 650 болсон. Одоо 660 мянга болж байна.
ОСНААУГ-ын ажилтан:
-Улаанбаатар хотод юу хаягдаж байна гэвэл ганцхан орон сууцны контоорын бид хаягдаж байна. Бүх юмны үнэ 2 дахин нэмэгдчихээд байхад бидний цалинг 10 мянгаар нэмж байх жишээний. Гадаа ажиллаад, хонож байгаа нөхцөл сэтгэлтэй нэг нь халуун цай гаргаж өгч байна. Гадаа шөнө ажиллаж байгаа хүн орон сууцны контоорынхноос өөр байна уу, байхгүй.
ОСНААУГ-ын ажилтан:
-Би гар дээрээ сарын сүүлчээр 750 орчим мянган төгрөг л авч байна. Хамгийн сүүлд цалин хэзээ нэмснийг ч мэдэхгүй байна. Цалин нэмнэ гэж хүлээсээр байгаад он дууслаа. Боловсон хүчин маш дутмаг. Ажил хийх хүн алга. Уг нь ажлын 8 цаг ажиллах ёстой гэдэг боловч шөнийн 2-3 цагт ч ажлаасаа бууж байна.