Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь “Дижитал музей” үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 26-ны 17.00 цагаас нээжээ. Энэхүү музей нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгох, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлэх төхөөрөмжийг үзэгч үйлчлүүлэгчдэд таниулах зорилготой юм.
“Дижитал музей” үйл ажиллагаа нь арванхоёрдугаар сарын 26-ны 17.00 цагаас арванхоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал 2 хоног үргэлжилнэ. Урилгаар бөмбөрчин Б.Ганхөлөг Intro хөгжмийн уран бүтээлээр хамтран оролцож байна.