Их Британийн Лондон хотноо төвтэй “Henley & Partners” компани жил бүр Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны мэдээлэлд үндэслэн дэлхийн улс орнуудын паспортын “хүчийг” эрэмбэлдэг. Уг судалгаанд дэлхийн 193 улс болон бүс, газар нутгийн 199 гадаад паспорт, виз авах шаардлагатай 227 аяллын маршрутыг хамруулдаг байна.
Хүчирхэг гадаад паспорт буюу хэр олон оронд визгүй зорчих боломжтой эсэх нь тухайн улсын олон улс дахь нэр хүнд, эдийн засгийн байдал, гадаад харилцааны амжилт, аялал жуулчлалын боломжийг давхар илэрхийлдэг. 2023 оны байдлаар Монгол Улсын иргэний гадаад паспорт 79 дүгээрт эрэмбэлэгджээ.
Гадаадын 49 улсад Монгол Улсын 72 Өргөмжит консул, үүнээс 9 нь Өргөмжит ерөнхий консулын зэрэгтэйгээр, Монгол Улсад гадаадын 40 Өргөмжит консул ажиллаж байна.