Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө тэмцэнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах хэд хэдэн арга хэмжээний нэг нь “Охид ба активизм” чуулган юм. Энэхүү чуулган нь охидын эрхийн асуудлаар эерэг өөрчлөлт авчрах шинэ санал, санаачилга гаргах, манлайлах боломжийг оролцогчдод олгох зорилготой аж. Чуулган энэ сарын 9-нд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн ордонд болно
2024-03-06
Германд болж буй "ITB BERLIN 2024" үзэсгэлэнд манай улсын 11 тур компани оролцож байна
Энэ жилийн аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 5-7-ны хооронд ХБНГУ-д болж байгаа ба албан ёсны нээлтийн ёслол боллоо. Хэдийгээр уг арга хэмжээ Берлин хотод болдог ч, жил бүр албан ёсны зохион байгуулагч Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил Оман Улс сонгогдсон ба давуу эрхтэйгээр өөрийн орны соёл, уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон нийтэд танилцууллаа.
2024-03-06
Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.
2024-03-06
Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн мэдлэг олгоно
“И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулах нь. Үүгээрээ компьютерын хэрэглээний программ ашиглах, гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах, интернэтэд ажиллах зэрэг мэдлэгийг олгох гэнэ. Сургалт энэ сарын 11-нээс гурван долоо хоног үргэлжлэх аж
2024-03-06
Хахууль авч, компаниудад давуу байдал олгосон татварын байцаагчид торгох ял оноов
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Амаржаргалд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх торгох ял шийтгэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн татварын зөрчлийг арилгах, системд шивсэн тайланг засварлаж байсныхаа хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Амаржаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан юм байна
2024-03-06
Улсын хэмжээнд гурван сая мал хорогдсон байна
Улсын хэмжээнд 3 089 000 мал хорогдоод байгааг Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэв. Мөн 11 аймгийн 46 сумд айлууд цасанд боогдож, холбогдох байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллан, тусламж үзүүлжээ. Үүний хүрээнд 142 айлыг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэсэн байна. Мөн 470 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Эмнэлгийн тусламжийн багт сэтгэл зүйчид багтжээ
2024-03-06
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажил дарга нарт алга
Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн хотын захирагч амлаж байв. Гэвч тэрхүү шинэчлэлийн хүрээнд автобусны хүртээмж сайжирсангүй, бодит байдалд төдийлөн өөрчлөлт гарахгүй байгааг иргэд хэллээ. Түгжрэлийг бууруулж, автобусны хүрэлцээг сайжруулах тухай жил бүр ярьсаар ирсэн ч аль ч дарга нь шийдэл олоогүй л байна. Парк шинэчлэл хийснээс хойш хүртээмж сайжирсан, эсэхийг уржигдар сурвалжиллаа. Нийтийн тээврийн оргил ачааллын үе нь 07.30-09.00, 16.30-20.00 цаг байдаг. Энэ үеэр ажил, хичээлдээ, гэр лүүгээ яарсан иргэд автобусанд амжиж суухаар уралдан гүйх дүр зургийг аль ч буудлаас харж болно. МУИС-ийн хойд талын автобусны буудалд 16.30 цаг гэхэд оюутнууд голдуу байв. Зарим нь таксинд суухаар гараа өргөнө. Адил зорилготой цөөнгүй хүн зогсож байгаа тул өрсөж таксинд суухын тулд олны хөлөөс зайдуу очин, гараа өргөх нь ч харагдана
2024-03-06
АРАЙ Ч ДЭЭ!!!: Цагдаагийн байгууллага үзэл бодлыг ч цагдана гэв үү
Үүнтэй холбоотойгоор “ЦЕГ ёстой галзуурчээ. Үзэл бодлоо нийтэлж болохоо байх нь”, “Хууль хэрэгжүүлдэг газар нь хувь хүний бодлыг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “Нэр төр, алдар хүндэд халдсан” гэж үзэх нь өөрөө эмгэнэл юм аа. Хувь хүний бодлыг шүүх эрх хэнд ч байхгүй”, “ЦЕГ-ынхан уйдаад, иргэдийн бодлыг худал, үнэн гэж тамгалдаг болжээ”, “Ардчилсан Монгол Улсад хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ хязгаарласан бэ” гэх мэтээр иргэд бухимдаж, шүүмжилж, зарим нь хэлэх үгээ олж ядан байв. Цаашлаад “Би ч гэсэн Ч.Лодойсамбуутай адил бодолтой байна. ЦЕГ газар миний бодлыг залруулж өгнө үү” гэсэн хошигнол ч газар авах шалтгаан боллоо.
2024-03-06