Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны тамирчдын амжилтын чансааг шинэчилснээ албан ёсоор зарласан. Уг чансааг эмэгтэйчүүдээс Францын тамирчин Мариан Легран (871.46) ХБНГУ-ын Мерл Брунни (841.66), Жанна Дюпон (653.08 оноо) нар тэргүүлж, эхний гурван байрт жагслаа. Монгол Улсаас долоон тамирчин багтсанаас энэ удаа эмэгтэйчүүдээс А.Оюун-Эрдэнэ 100 оноогоор 96, Ц.Аяс 92.5 оноогоор 103 дугаар байрт эрэмбэлэгдэв.
Эрэгтэйчүүдээс Францын триатлонч Блондель Эрман 1050.89 оноогоор тэргүүлж, Бенжамин Шогер (850.02) II, Арно Дели III байрт эрэмбэлэгдэв. Манай эрэгтэй дуатлончдоос Н.Мөнхбаяр 127, Э.Болор-Эрдэнэ 135, Э.Ижилмөрөн 148, Н.Алтаншагай 160, Б.Алтан-Оргил 171 дугаар байрт бичигджээ.
Дэлхийн триатлоны холбооны шинэ ерөнхийлөгчөөр Испани улсын хуульч Антонио Фернандес Аримани сонгогдож, тус байгууллагыг 2028 он хүртэл удирдахаар болов.