Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жил, Биеийн тамир, спортын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 35-аас доош, 36-гаас дээш эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд 60 гаруй тамирчин таван төрөлд өрсөлдлөө. 35- аас доош насны эрэгтэйчүүдийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд Г.Нямжаргал, эмэгтэйчүүдээс Б.Норовсүрэн түрүүлсэн.
Тэгвэл араар даллах сэлэлтийн төрөлд 36-гаас дээш насны эмэгтэйчүүдээс О.Нямжаргал, эрэгтэйчүүдээс П.Мөнхцоож аварга болсон байна. Мэлхий сэлэлтийн төрөлд 35-аас доош насны эмэгтэйчүүдээс Б.Норовсүрэн, 36-гаас дээш насныхад Б.Уянга тэргүүн байрт шалгарчээ. Сэлэлтийн буухиа төрөлд “No name” багийнхан бусдыгаа хошуучилсан бол “Speed”-ийнхэн удаалж, “Мөрөөдөл”-ийнхөн хүрэл медаль хүртлээ.