Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас оргосон хоёр хоригдлыг баривчиллаа.
Тус ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол 2024 оны гуравдугаар сарын 04-ний шөнө оргосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Харин Г-г эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 05-ны шөнө баривчиллаа.