“И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулах нь. Үүгээрээ компьютерын хэрэглээний программ ашиглах, гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах, интернэтэд ажиллах зэрэг мэдлэгийг олгох гэнэ. Сургалт энэ сарын 11-нээс гурван долоо хоног үргэлжлэх аж. Ингэхдээ өдөрт дөрвөн цаг хичээллэнэ. Сургалтад харааны 70-аас дээш хувийн алдагдалтай таван хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд уг сургалтыг хоёр удаа зохион байгуулсан байна. Сургалт явуулж буй багш нь харааны бэрхшээлтэй тул олон суралцагч оролцуулах нь хичээлийн хүртээмжийг бууруулна гэж үзээд, цөөн хүнийг хамруулахаар болжээ.
Бэлтгэсэн А.Үүл