Азийн олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Малайзын Куала-Лумпур хотод энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл зохион байгуулах сургалтад Монголоос дөрвөн төрлийн спортын найман шүүгч, дасгалжуулагч хамрагдах нь.
Байт харвааны спортоос Б.Баасанжаргал, О.Огторгуй, ширээний теннисээс Р.Цогзолмаа, Т.Энхтөр, бадминтоноос Э.Эрдэнэбаяр, У.Дэлгэрмаа, усан спортоос Д.Тэмүүлэн, Э.Хулан нар уг хөтөлбөрт хамрагдана. Дээрх сургалтын дараа АНЭУ-ын Абу-Даби хотод ирэх сарын 11-15-нд зохион байгуулах сургалтад жиү жицүгийн тус бүр хоёр дасгалжуулагч, шүүгчийг хамруулахаар болжээ.