Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Х.Баярхүү нарт холбогдох хэргийг нэмж шалгаж дууслаа

АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэхгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар АТГ-ын мөрдөгчид шүүхээс даалгасан ажиллагааг нь хийгээд дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон аж. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 11-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсний дотор Х.Баярхүү, У.Золбоо нарынх багтсан юм. 
2024-06-12

Өнгөрсөн сард 252,529 зөрчлийн хэрэг бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурч, 252.529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.
2024-06-11

 Хар тамхины хар гай

Донтохоос нь өмнө дориухан анхаарч, эрсдэлд оруулалгүйгээр татаж авахгүй бол нэгэнт мансуурагч болсон бол ямар аюултай болохыг хэд хэдэн жишээ татан сэрэмжлүүлэхийг зорилоо.
2024-06-11

 Ялтны нэр дээр халамж олгосон хэлтсийн даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

 Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Отгонтуяад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан, хорих ангид ял эдэлж буй иргэний нэр дээр зээл гаргуулах талаар хамаарал бүхий хүмүүст нь санал тавьж, улмаар хэд хэдэн хөтөлбөрөөс тодорхой хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэн, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаж буй юм.
2024-06-11

ЭЦА: "Туул голруу юу шахаад байгаа юм бэ" гэх бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулж байна

Экологийн цагдаагийн албанаас neguun.mn сайтад энэ оны зургадугаар сарын 09-ний өдөр нийтлэгдсэн "Туул голруу юу шахаад байгаа юм бэ? бохир ус биш үү" гэх агуулгатай нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
2024-06-10

Настайчууд төлбөргүй хэвтдэг тасагт эмчлүүлэгсдээс мөнгө авсан эмч нарыг шүүхэд шилжүүлэв

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Батчимэг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч Б.Отгонбаяр нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм.
2024-06-10

 Солонгосчуудын валютыг зочид буудалд ажиллаж байсан үйлчлэгч хуурамчаар сольжээ

Уг гэмт хэргийг Б.Бадамгарав гэдэг өмнө нь “Гранд хилл” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй үйлдсэн гэж буруутгагдаж буй аж. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөхдөө зочид буудлын өрөөний түлхүүрийг буцааж өгөлгүй авч үлдсэнийгээ ашиглан солонгосчуудын буусан өрөөнүүдээр орж жинхэнэ ам.долларыг нь хуурамчаар сольсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Кино, клипэнд ашиглах зорилгоор хийсэн уг хуурамч дэвсгэртүүдийг хэргийн холбогдогч эмэгтэй 30 орчмыг олж аваад “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдэд ч борлуулсан, дээрх байдлаар зочид буудлын өрөөнд нэвтэрч сольсон гэдэг нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болж буй гэнэ.
2024-06-10

Хиймэл нууранд живсэн иргэнийг аврав

Өнөөдөр Налайх дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан.
2024-06-09

RSF: Шадар сайдын хууль бус шинжтэй үйлдлийг илчилсэн сэтгүүлчид найман жил хорих ялтай хэрэг үүсгэжээ

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ази, Номхон далайн асуудал хариуцсан Товчооноос прокурорт хандан, дараах уриалгыг гаргажээ.
2024-06-07

ШУУРХАЙ: Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун, дуучин Wolfizm, Epoch нар хар тамхи борлуулдаг уу

Хар тамхины хэргээр баривчлагдан, шалгагдаж эхлээд буй энэхүү 20 орчим
2024-06-06

Шуурхай: Их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн ч цагдаагийнхан илрүүллээ

Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар хэрэглэдэг байсан
2024-06-06

Ачааны автомашинууд мөргөлдөж, нэг хүн нас барлаа

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн
2024-06-06

Хахууль өгөхийг шаардсан багшид торгох ял шийтгэжээ

Нийслэлийн нийтийн тээврийн хамгийн том аж ахуйн нэгж болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын албаны онолын багш Я.Энхбаатар холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор нь хянаад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр шийдвэрлүүллээ. Тэрбээр автобусны жолоочийн сургалтад сууж ажилд орохоор бүртгүүлсэн нэгэн иргэнээс жолоодлогын дүрмийн шалгалт авах үедээ хахууль нэхсэн хэрэгт холбогдсон юм. 
2024-06-06

Аялахаар ирсэнч барилгад ажиллаж байсан хятадуудыг албадан гаргана

Багануур дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын иргэдийг ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас өчигдөр гэнэтийн шалгалт хийжээ. Энэ үеэр тус дүүргийн III хороонд байрладаг, гадаадын хөрөнгө оруулалттай МЕСЕС ХХК-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй хятад иргэд олноороо ажиллаж байсныг илрүүлсэн аж. Орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын 19 иргэн зохих зөвшөөрөлгүйгээр дээрх компанид ажиллаж байсан гэнэ. 
2024-06-06

Агсан согтуу тавьж, 70 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 67 гарсан бол, хулгайн хэрэг 15, хүний биед халдах хэрэг
2024-06-06

Цахилгаан эрчим хүчний тоноглолын төлбөр албан тушаалтнуудын мөнгө олох хэрэгсэл болжээ

Төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид эрх бүхий албан тушаалд томилогдоод түүнийгээ урвуулан ашиглах явдал гарсаар байна. Тэр дундаа цахилгаан эрчим хүчтэй холбоотой төрийн өмчит компаниудад ийм хэрэг нэг бус удаа гарчээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хамгийн сүүлд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтныг шалгаж дуусжээ
2024-06-06

Дорнын говийн зарим хүчтэн алтны наймаанд оролцоод ялтан болохдоо тулжээ

Улсын начин цолтой бөх нь АТҮТ-ийн салбарын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон гэм буруутайг шат шатны шүүх тогтоон, торгох ял оноосон. Улсын заан цолтой өөр нэг бөх түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрганы карьерыг өөрийн болгохын тулд хоёр өрөө байр өгөхөөр амлан тохиролцсон боловч хэлсэндээ хүрэлгүй наймаа буцсан байдаг. Тэгсэн атлаа төд удалгүй өөр нэгэн бөхтэй хамт согтуу очиж, наймаа хийхээр тохиролцсон иргэнийг айлган сүрдүүлж, зодож нүдэх шахсан талаар тухайн хүн шүүхэд мэдүүлсэн нь ч бий. Энэ мэтээр монголчуудын, нутаг орныхныхоо бахархал, хүндэтгэлийг хүлээж байдаг бөхчүүд ёс жудгаа уландаа гишгэж, хэрэг төвөгт орооцолдох болов. Бөхчүүд холбогдсон нэгэн хэргийн талаар энд дэлгэрүүлэн хүргэе.
2024-06-05

 Бор-Өндөр сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлж Дарханы нутагт тусгай зөвшөөрөл олгосон гэв үү

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын II багийн нутаг, Бор-Өндөр сумын төвөөс хойш 10 гаруй км зайд орших Адгийн хоёрдугаар биет гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр 2021 оны наймдугаар сард уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, худалдаа зуучлалын “Амейртроп” гэх компанитай гэрээ байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлуулан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар тооцсон аж. 
2024-06-05