Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Батчимэг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч Б.Отгонбаяр нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм. Уг хоёр албан тушаалтан хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэмэлт үйлчилгээний төлбөр авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болсон гэж буруутгагдаж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлэх настайчууд үнэгүй үйлчлүүлдэг өрөөг төлбөртэй гэж ар гэрийнхэнд нь ойлгуулан нэмэлт мөнгө авч байсан хэрэгт холбогдсон байна. Тэднийг шүүх хурлыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт хийхээр товложээ.