Өнөөдөр Налайх дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан.
Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа. Гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.