Экологийн цагдаагийн албанаас neguun.mn сайтад энэ оны зургадугаар сарын 09-ний өдөр нийтлэгдсэн "Туул голруу юу шахаад байгаа юм бэ? бохир ус биш үү" гэх агуулгатай нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт МСМ групп нь Хот байгуулалт, хотын стандартын газрын зөвшөөрлөөр 16 давхар орон сууцны зориулалттай барилгын ажил эхлүүлсэн байх бөгөөд барилга угсралтын суурийн ухлагаас шүүрэх усыг Туул голын сав газрын захиргаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дүгнэлтээр энэ оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 60 метр/куб хүчин чадалтай 3 ширхэг нацоссоор дээрх шүүрлийн усыг шавхан зайлуулж байна гэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.