Р.Цолмон: Зургаан сар гартал шөл голдуу хоол идээрэй
Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдөр өчигдөр тохиов. Ичигсэд хөдөлж, амьд бие сэргэдэг хэмээн үздэг эл өдөр хаваршилт, хий хөдөлдөг цаг аж. Хаврын улиралд ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой талаар “Сумади” уламжлалт эмнэлгийн их эмч Р.Цолмонгийн зөвлөгөөг хүргэж байна.
2024-04-05
Маргааш бүх нийтийн гүйлттэй
Маргааш бүх нийтийн гүйлт болно. Энэхүү гүйлтийг “I run Mongolia” клуб зохион байгуулж буй бөгөөд маргааш өглөө 09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх юм байна. Дээрх гүйлт нь эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэгч, жингээ хасах сонирхолтой хэн бүхэнд нээлттэйгээс гадна үнэ төлбөргүй аж. Бүх нийтийн гүйлтийн дараа ОУХМ Д.Ганбат оролцогчдод хөнгөн атлетикийн спортын талаар ерөнхий мэдээлэл олгох гэнэ.
2024-04-05
“Шүд эрүүл бол бие эрүүл” аян өрнүүлж байна
“Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг ЭМЯ-ныхан өчигдрөөс өрнүүлж эхэллээ. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн 200 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Тэднээр дамжуулан хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйг дэмжих, зохистой хооллолт, шүдээ хэрхэн зөв арчлахтай холбоотой мэдээллийг өгөх нь аяны гол зорилго юм байна. Уг аяныг ЭМЯ, НЭМҮТ, БШУЯ хамтран хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд цоорох өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Тиймээс шүдээ арчлах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь чухлыг сурагчдад ойлгуулахыг зорьжээ
2024-04-05
Эх, ургийн төвтэй боллоо
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар перинатологийн төв барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Улсын хэмжээнд төрж буй эмэгтэйчүүдийн 30 хувь нь тус эмнэлэгт амарждаг байна. Тиймээс Засгийн газраас ЭХЭМҮТ-ийн барилгыг засаж шинэчлэн, өргөтгөж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ
2024-04-05
“Шүд эрүүл бол бие эрүүл” аян 2027 он хүртэл хэрэгжинэ
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд “Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг эхлүүлж байна. Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болдог аж.
2024-04-05
Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүний тоо 1000 давжээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тусламжтайгаар амь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийнхэн нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, ар гэрийнхэнд талархал илэрхийлэн, эл өдрийг цаашид тогтмол тэмдэглэхээр болжээ. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаар амьгүй донор илрүүлэх тохиолдол нэмэгдсэн гэнэ.
2024-04-04
Үйлдвэрлэлийн ослоор 57 хүн нас баржээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон зарлаж, аян өрнүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв. Сүүлийн жилүүдэд орчны аюулгүй байдал болон байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс шалтгаалсан осол нэмэгдсээр буй аж. Тухайлбал, өнгөрсөн жил гамшигт үзэгдлийн улмаас 320 хүн нас барсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 47 хүн амиа алдсан байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 408 осол гарч, 57 хүн нас баржээ
2024-04-03
Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдээрэй
Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2007 онд бүх гишүүн орныг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж, таниулах арга хэмжээ авахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан 2008 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр “Монголын аутизмын холбоо” ТББ сургууль, цэцэрлэгүүдийг “Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдэхийг уриаллаа. Өөрөөр хэлбэл, уг аяны хүрээнд дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон, сургууль, цэцэрлэг төдийгүй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хандлагаа өөрчлөхийг хүсэв.
2024-04-02
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах талаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо.
2024-03-29
D вирусний халдвартай иргэдэд эмчилгээний гурван боломж бүрдүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элэгний D вирусний халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. Тэрбээр энэ талаараа мэдээлэл хийлээ. Монгол Улсад элэгний вирусний халдварын тархалт өндөр байгаа. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдвартай иргэдийн 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг аж. D вирусээр өвдсөн 66 мянга орчим хүн бий. Тэднийг үе шаттай эмчлэхийн тулд гурван төрлийн сонголт, боломж нээхээр ЭМЯ ажиллаж буй юм байна. ДЭМБ-ын бүртгэсэн интерферон эмийг оруулж ирэх тендер зарласан ч зарим улс төрч, мөн төрийн бус байгууллагынхан “Уг эм гаж нөлөө ихтэй учраас Монголд оруулж ирж болохгүй” хэмээн эсэргүүцсэн гэлээ. Тиймээс тендер шалгаруулах ажлыг түр зогсоожээ
2024-03-28
Хачигт халдвараас сэргийлээрэй
Хачигт халдварын байгалийн голомт ирэх сараас идэвхжиж эхлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс анхаарууллаа. Уг өвчний байгалийн голомт нь 4-10 дугаар сард идэвхтэй байдаг бөгөөд дээрх хугацаанд ойд аялж зугаалах иргэд сэрэмжтэй байх, ялангуяа хачигт хазуулсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй аж
2024-03-26
Эрт илрүүлэгт иргэд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Удахгүй хоёр жилийнхээ ойтой золгох уг арга хэмжээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодрууллаа
2024-03-26
3-5 настай гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролттой байна
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, иргэдэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн “Эрүүл шүд-Эрүүл гэр бүл” аяныг орон даяар зохион байгуулна. Аяныг угтсан эхний арга хэмжээ нь хэвлэлийнхэнд зориулсан сургалт юм.
2024-03-21
Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр тохиож байна
2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхагласан. Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр болгон тэмдэглэхээр болсон байдаг.
2024-03-21
Өсвөр насныхан электрон тамхи их хэрэглэж байгааг тогтоожээ
Тэднээс 458 хүүхэд үүнийг хэрэглэдэггүй, харин 209 нь татдаг гэж хариулжээ. Судалгаагаар 14-16 насныхан электрон тамхи хамгийн их хэрэглэж буйг тогтоосон аж. Үүнийг хэрэглэгчдийн 60 хувийг эрэгтэй, үлдсэнийг нь эмэгтэй хүүхдүүд эзэлжээ. Хэрэглэхэд нөлөөлж буй зүйлсийг нь тандахад найз нөхөд, гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь тэдний хажууд электрон тамхи татдагаас шалтгаалсан гэсэн хариулт цөөнгүй байсан гэнэ. Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүдийн 90 хувь сүүлийн нэг жилийн хуга
2024-03-21