2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхагласан. Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр болгон тэмдэглэхээр болсон байдаг.
2024 онд "Хэвшмэл ойлголтыг устгая" уриан дор тэмдэглэж байна.
Хүүхэд аав, ээжээсээ тус бүр 23 хос хромосом авч бүрэлддэг. Үүний 21 дэх хосод өөр нэг хромосом байрлан 47 хромосомтой хүүхэд төрдөг байна. Ийм хүүхдийг дауны хам шинжтэй гэж нэрлэдэг. Хромосомны өөрчлөлт 700 амьд төрөлтөд нэг хүүхэд гэдэг ч 35-40 насны 500 эмэгтэйчүүдийн нэг нь дауны хам шинжтэй хүүхэд төрүүлдэг аж. Дауны хам шинж нь жирэмсэн эхийн цусны шинжилгээгээр илэрдэг. Энэ өвчнийг эхийн хэвлийд оношилж болдгоороо онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, эхийг жирэмсэн байх үед цусны шинжилгээгээр илэрдэг аж Гэхдээ дауны хам шинж нь ихэвчлэн бусад эрхтнүүдийн гажигтай хавсарсан байдаг. Тиймээс эмгэгийг эрт оношилсон тохиолдолд хүүхдийн багаас нь алдагдсан үйл ажиллагааг сэргээж болдог аж. Одоогоор дауны хам шинжтэй хүүхдүүдийг бүртгэл, мэдээлэл байхгүй аж. Нийгэмд эерэг ойлголт өгөхөөр ажиллаж байна. 2008 оны гуравдугаар сарын 21-нд нийслэлийн цөөхөн гэр бүл нэгдэн энэ өдрийг тэмдэглэн "Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан" ТББ байгуулж байжээ.