189 283 малчин өрх зудад өртжээ
Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12
ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч С.Удвалыг алдаршуулав
Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор нэрэмжит үйл ажиллагааг зохион байгууллаа.
2024-03-08
2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлжээ
Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ
2024-03-07
Улсын хэмжээнд гурван сая мал хорогдсон байна
Улсын хэмжээнд 3 089 000 мал хорогдоод байгааг Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэв. Мөн 11 аймгийн 46 сумд айлууд цасанд боогдож, холбогдох байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллан, тусламж үзүүлжээ. Үүний хүрээнд 142 айлыг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэсэн байна. Мөн 470 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Эмнэлгийн тусламжийн багт сэтгэл зүйчид багтжээ
2024-03-06
ХААИС-ийнхан малын эм, бэлдмэл хандивлана
Зудын эрсдэл нэмэгдэж, орон нутагт хүн хүч дутагдах болсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд гэр лүүгээ явахаар чөлөө авах нь ихэссэн байна. Тиймээс зарим их сургууль орон нутгийн харьяалалтай оюутнууддаа чөлөө олгож эхэлсэн. Тухайлбал, ХААИС-иас орон нутгийн харьяалалтай, гэр бүлдээ туслах хүсэлтэй оюутнууддаа өчигдрөөс эхлэн энэ сарын 18 хүртэл албан ёсоор чөлөө олгохоор шийдвэрлэжээ
2024-03-05
Өвөрхангайн Төв номын сан хүний эрхийн булантай болов
Өвөрхангай аймгийн Төв номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай болжээ. Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан илтгэл, ном, гарын авлагыг нийтийн хүртээл болгох нь уг ажлын зорилго юм байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зорилгоор “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт, хүн бүрд” уриатай арга хэмжээг Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж буй аж
2024-03-05
ӨМНӨГОВЬ: “Pearson English” хөтөлбөр хэрэгжиж байна
Цахим системд суурилсан “Pearson English” англи хэлний хөтөлбөрийг хүүхэд залуусын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурах боломжийг тэгш олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн тав, зургаадугаар ангид хэрэгжүүлж байгаа юм.
2024-03-05
ӨМНӨГОВЬ: Алдарт эхийн одонтой эхчүүдээ алдаршууллаа
Өмнөговь аймаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эхийн алдар” одонтой эхчүүдэд зориулан Даланзадгад суманд энэ сарын 2-нд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 15 сумын 800 гаруй одонтой ээж оролцлоо.
2024-03-04
Архангайн Ихтамир сумд он гарснаас хойш газар зургаан удаа хөдөлжээ
Архангай аймгийн Ихтамир сумд энэ он гарснаас хойш газар зургаан удаа хөдлөөд байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ. Хамгийн сүүлд энэ сарын 2-3-нд хоёр удаа газар хөдөлсөн байна. Тухайлбал, өчигдрийн 05.07 цагт газар 4.7 магнитудын хүчтэй хөдөлжээ. Мөн уржигдар 12.59 цагт газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдсэн гэнэ. Тус сумын удирдлагын хэлснээр он гарснаас хойш ойролцоо бүсэд буюу хоёр км-ийн радиуст удаа дараа газар хөдөлсөн.
2024-03-04
“Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн ойролцоо гал гарав
Оюутолгойн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд талд байрлах агуулахад өнгөрсөн бямба гаргийн 11.00 цагийн үед гал гарсныг унтраажээ. Тэдгээр агуулах нь оффисын зориулалттай бус, бараа хадгалах, түгээх зориулалттай бөгөөд аюултай бодис, химийн материал байгаагүйг “Оюутолгой” компаниас мэдээлэв. Утаа гармагц тухайн орчимд ажиллаж байсан ажилтнууд дээрх газраас холдсон бөгөөд Ослын баг яаралтай очжээ
2024-03-04
Завхан аймаг дахь сургууль, дотуур байруудын ариун цэврийн байгууламжийг шалгалаа
Завхан аймаг 26 цэцэрлэг, 40 сургууль, 25 дотуур байртай. Эдгээр 91 сургууль, дотуур байр цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Завханы Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино гэсэн 13 сумын 12 цэцэрлэг, 18 сургууль, 13 дотуур байр буюу нийт 43 объектын ариун цэврийн байгууламжийг 100 хувь ашиглалтад оруулжээ.
2024-03-03
Зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрсэн, эсэхийг хянаж байна
Манай орны ихэнх нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, зуд болсонтой холбоогоор төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ынхон хяналт тавьж байгаа гэнэ. Ялангуяа зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрч байгаа, эсэхийг ХЭҮК-ынхон төвийн болон орон нутгийн ажилтнуудаараа дамжуулан хянаж байгааг гишүүн Б.Энхболд дурдлаа
2024-03-01
Цэцэрлэгийн нам даралтын уурын зуух дэлбэрч хүний амь үрэгдлээ
Баянхонгор аймгийн төв дэх “Чандмань Баянхонгор” орон нутгийн өмчит компанийн хариуцдаг, 13 дугаар цэцэрлэгийг дулаанаар хангадаг нам даралтын уурын зуух дэлбэрч, хүний амь үрэгдсэн осол өчигдөр 16.40 цагийн үед гарлаа. Уг дэлбэрэлтийн улмаас цэцэрлэгийн нэг, хоёрдугаар давхрын хэд хэдэн цонх хагарч, гаднах хашаа нь нурж, уурын зуухны дээвэр нь нэлээд хол шидэгджээ. Азаар хүүхдүүд, багш, ажилчид бэртэж, гэмтээгүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлэв. Уг цэцэрлэг нь аймгийн төвийн орон сууцуудаас алслагдмал, гэр хороололтой залгаа, Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас уурын зуухны галчаар ажиллаж байсан Б.Н нас барсан гэнэ.
2024-03-01