Манай орны ихэнх нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, зуд болсонтой холбоогоор төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ынхон хяналт тавьж байгаа гэнэ. Ялангуяа зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрч байгаа, эсэхийг ХЭҮК-ынхон төвийн болон орон нутгийн ажилтнуудаараа дамжуулан хянаж байгааг гишүүн Б.Энхболд дурдлаа. Мөн цасанд боогдсон болон төвөөс алслагдсан газарт амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөх, тусламжаас хоцрох зэрэг асуудлаас сэргийлэх зөвлөмжийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Түүнчлэн зудад нэрвэгдсэн бүс нутаг дахь хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүст анхаарлаа хандуулж, эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.
Бэлтгэсэн М.Оч