Өмнөговь аймаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эхийн алдар” одонтой эхчүүдэд зориулан Даланзадгад суманд энэ сарын 2-нд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 15 сумын 800 гаруй одонтой ээж оролцлоо.
Өмнөговь аймаг 2023 оны байдлаар 75458 хүн амтай болж, 2022 оны хүн амаас 2.2 хувиар буюу 1616 хүнээр өсжээ.
Одоогийн байдлаар алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой 1600 эх, хоёрдугаар зэргийн одонтой 4100 эх бүртгэлтэй байгаа юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд 2024 оны нэгдүгээр сард эхийн одонгийн мөнгөн тэтгэмжид 5625 алдарт эх хамрагдаж, 718 700 000 төгрөг олгожээ.
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байна.