Оюутолгойн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд талд байрлах агуулахад өнгөрсөн бямба гаргийн 11.00 цагийн үед гал гарсныг унтраажээ. Тэдгээр агуулах нь оффисын зориулалттай бус, бараа хадгалах, түгээх зориулалттай бөгөөд аюултай бодис, химийн материал байгаагүйг “Оюутолгой” компаниас мэдээлэв. Утаа гармагц тухайн орчимд ажиллаж байсан ажилтнууд дээрх газраас холдсон бөгөөд Ослын баг яаралтай очжээ. Уурхайн ажилтнууд эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл аваагүйг тэд дурдлаа. Мөн агуулахын ойролцоох зам, хэсгийг хааж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн, орон нутгийн холбогдох байгууллагуудад мэдэгдсэн гэв.
Бэлтгэсэн Ц.Ундрал