ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг олгох, төлөвшүүлэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эх орны ирээдүйн эзэд” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, Даланзадгад сумын зургаан сургуулийн төгсөх ангийн 120 сурагч оролцлоо.
Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан тус үйл ажиллагаанд хамрагдсан сурагчид эх орон, иргэдийнхээ халдашгүй дархан байдлыг сахин хамгаалдаг цэргийн хүрээний байгууллагууд болох Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газруудын үйл ажиллагаа, албаны онцлогтой танилцсан юм.
Сурагчдад офицер, ахлагч нар үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын сэдвээр мэдээлэл өгч, харилцан ярилцлага өрнүүлжээ.