Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ. Цас их орсноос зам, даваа хаагдсан газруудад одоогоор 93 142 километр зам гаргах ажлыг тэдгээр алба хаагч гүйцэтгэсэн байна. Орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд 318 резидент эмчийг сумуудад томилон ажиллуулж байгааг УОК-оос мэдээлэв.