Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Цогтцэций сумын Цог-Өрнөх ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа 20 тонн багтаамжтай цэвэр ус зөөвөрлөх, 5 тонн багтаамж бүхий бохир зөөврийн авто машинуудыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн хүлээлгэн өгчээ.