Их тэнгэрийн ам дахь хадны орчмыг тохижуулна
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан Улаанбаатар хотын аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэд оруулах зорилгоор Их тэнгэрийн амны хадны зураг орчмын тохижилтын ажлыг хүлээж авч, нээлтийн арга хэмжээг 2022 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт Богдхан уулын Их тэнгэрийн аманд зохион байгууллаа.
2022-10-27
Хотын дарга тохижилтын ажилд саад учруулж байгаа аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэхээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлыг эхлүүлсэн. Мөн тус газар үйл ажиллагаа явуулж байсан “Энигма” ХХК-ийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтод хамтран ажиллахаар болсон юм. Гэтэл тус аж ахуйн нэгж тохижилтын ажилд дэмжлэг үзүүлээгүй төдийгүй тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй, тохижилтод саад учруулснаас шалтгаалан ажил бүтэн сараар саатжээ.
2022-10-21