Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, алхаж зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг нурааж, газрыг чөлөөлж буй.
Энэ удаад Чойжин ламын сүм музейн баруун хэсэгт байх хашааг буулгаж эхэлжээ. Тухайн хэсэгт ногоон байгууламж, дугуйн зам, гэрэлтүүлэг зэргийг хийх юм.
Эргэн сануулахад, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2020 оны тавдугаар сард болоход Чойжин ламын сүм музейн гудамжийг автомашингүй болгохоор дэмжиж байв.