Эмнэлэгт үзүүлэх дугаар, эсвэл оршин суугаа хаягийн тодорхойлолт авах гэж өөрийн биеэр очдог, хүлээдэг цаг өнгөрсөн. Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл, ажил эрхлэлтэй холбоотой албан бичгийг ч аппликэйшнээс татан, үзүүлээд ажлаа амжуулдаг болсон. Энэ бол цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд хийж буй олон ажлын нэг. Тэгвэл нийслэлчүүдийн ажил, амьдралын өдөр тутмын хэмнэлд тохирсон, олон нийтэд өгөөжтэй, иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх “Цахим Улаанбаатар” буюу “Dijital city” төслийг 2020 оноос хэрэгжүүлж эхлүүлээд гарсан зарим үр дүнгийнх нь талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэхэд оролцож буй технологийн компанийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. “Digital city” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн замын хөдөлгөөний менежментийг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг өсгөх, төрийн албаны хяналт, хариуцлагыг дээшлүүлэх боломж илүүтэйбүрдэх аж. Мөн Улаанбаатарын хөрөнгө оруулалт болон төсвийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ач тустайг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцолсон. Уг төслийг хэрэгжүүлэхэд үндэсний 70 гаруй компани оролцон “Нэг тархи, нэг систем” цахим шилжилт хийхээр ажиллаж буй нь төр, хувийн хэвшлийнхний хамтарсан технологийн томоохон төслийн илэрхийлэл болжээ.
Улаанбаатархотын засаг захиргааны 1322 байгууллагын 30 мянга гаруй төрийн албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасыг “халж” цахимд шилжээ. Тодруулбал, 2.4 сая орчим албан бичгийг цахимаар солилцсоноор 2.5 саяширхэг цаас хэмнэсэн гэнэ. Нийслэлийн шат шатны албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахимаар, утсаар, биечлэн гэсэн гурван төрлийн 12 эх үүсвэрээр хүлээн авснаар өдөрт 500 гаруй өргөдлийг нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлж, цахимаар хяналт тавих боломж бүрдүүлжээ. Цаашид төрийн албан хаагчдыг үнэлэх, гомдол, талархал хүлээн авах, албан уулзалтын цаг товлох боломж бүхий QR код нэвтрүүлж, төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг бодитоор үнэлэн, ажлын бүтээмжийг өсгөхөөр зорьжбуй гэнэ.
Улаанбаатар хотын захиргаанаас иргэн, аж ахуйннэгжүүдэд үзүүлдэг 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ бий. Үүнээс 225 нь зөвшөөрөл олгодог үйлчилгээ гэхэд болох аж. Тухайн зөвшөөрлийг авахад олон баримт бичиг бүрдүүлж, багагүй цаг зарцуулдаг байсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг энэ оны нэгдүгээр сард байгуулжээ. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр, төрлийн зөвшөөрөлд шаардагдахбичиг баримтыг халж, шат дамжлагыг ньбагасган, цахимжуулсан бөгөөд уг үйлчилгээг иргэд таван минутад авах боломж бүрдсэнюм. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30, барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах нь “Digital city” төслийн нэг чухалхэсэгаж. Ер нь зөвшөөрөл болон бусад үйлчилгээ авах хүсэлт, бүрдүүлэх баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлснээр өчигдрийн байдлаар 6905 хүсэлтээс 5465-ыг нь шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 18 664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 936 цаг зарцуулах байсныг хэмнэсэн ба зөвхөн бичиг хэргийн материал, тээврийн зардлын 306 000 төгрөгийгчмөн гамнажээ.
1.6 сая иргэн, 600 000 гаруй автомашин, 1381 км хатуу хучилттай авто замтай Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Хэдийгээр авто зам, гүүрийг уртасган, хүртээмжийг нэмж болох ч энэ нь санхүүгийн хувьд бэрхшээлтэй.Тиймээс одоогийн нөөц боломжоо зөв тооцоолж, тээврийн хэрэгслийн эрэлтийг хэсэгчлэн хангах, үр ашгийг дээшлүүлэх шийдэл боловсруулахаар40 гаруй байгууллага ажиллаж байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд Imap системийг хөгжүүлж буй юм. Уг системд нийтийн тээврийн, хяналтын камерын удирдлагын болон зогсоол, түгжрэлийн шинжилгээний модулийг багтаасан юм байна. Мөн засвартай, эсвэл түр хаасан авто замын байршлыг оруулж, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчлийн бүртгэл, мэдээллийг багтаажээ. Замын хөдөлгөөний бодит эрчмийн мэдээлэлд тулгуурлан цаашдын төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн уулзвар, цэгүүдэд радио давтамж тодорхойлох RFID дэвшилтэт технологийгтөхөөрөмжидсуурилуулан, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. RFID нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогч бүх тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээ суурилуулж, тухайн тээврийн хэрэгслийн зорчилт, бүртгэл, эзэмшигчийн мэдээлэл, холбогдох татвар, хураамж, торгууль оношилгооны талааршууд хүргэдэг технологи гэнэ. Улмаар тээврийн хэрэгслээр үйлдэгдэх аливаа зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх хяналтыг 20 дахин өсгөх боломжтойг албаныхан дурдлаа.
Нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг 2018 онд хэрэглээнд нэвтрүүлж, 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь богино хугацаанд иргэдийн хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн жишиг үйлчилгээ болжээ. Үүний эерэг үр дүн, туршлага нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн сайн туршлага болж, өнөөдрийн байдлаар туссистем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн юм байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “2022 оны зургадугаар сард “Цахим Улаанбаатар” төслийг албан ёсоор эхлүүлсэн. Технологийн, үндэсний 70 гаруй компани нэгдэж, Улаанбаатарыг цахим хот болгох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Эл төсөлд дэлхийд технологиор тэргүүлэгч компаниудад ажилладаг 1000 орчим монгол инженер хамтарч байна. Бид цахим үндэстэн болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Уг зорилтыг хангахад “Цахим Улаанбаатар” төсөл томоохон дэмжлэг болно” гэсэн юм. “Цахим Улаанбаатар”-ыг хөгжүүлэхийн тулд иргэд “Digital UB” аппликэйшнийг гар утсандаа суулгах хэрэгтэй болох нь. Уг цогц аппликэйшн нь нийслэлийн бусад системийг нэгтгэсэн, төр, иргэн хоорондын харилцаа холбоог бодит цагийн горимд бүрэн хангах технологийн шийдэл болжээ. Үүнээс иргэд Улаанбаатар хоттой холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай авах, олон нийтийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрийг харах, төр, хувийн хэвшлийнхний үйлчилгээг үнэлэх боломжтой юм. Эцэст нь тэмдэглэхэд, “Digital city” төслийг танилцуулах үеэр Монголын анхны дижитал хүн Egune-г танилцууллаа. Энэ нь монгол хэлээр ойлгон асуултад хариулдаг цахим оюун ухаан гэсэн үг. Дэлхийн томоохон хотууд аль хэзээний роботтой болж, тэд нь хүмүүстэй харилцан яриа өрнүүлж, хот, улсаа сурталчилж эхэлсэн. Тэгвэл одоогоор Egune агаарын хэм болон чанарын тухай мэдээлэл дамжуулж, авто замын ачааллыг хэлж өгч байна. Цаашид түүнийг аппликэйшнд “суулган” ялангуяа харааны бэрхшээлтэй иргэдийн хөтчөөр ашиглах боломжтойн зэрэгцээ биетээр хараг дахуйц робот болгохоор ажиллаж буйгаа “Чимэгэ системс” компанийн гүйцэтгэх захирал С.Бадрал энэ үеэр хэлсэн юм.
Иргэдэд ээлтэй, ухаалаг хотод“хүрэх” алхмууд
Нийслэл Улаанбаатар хот маргааш 383 нас хүрнэ. Салбар бүрт цахим шилжилтийг эхлүүлснээр нийслэлчүүд эл ойгоо угтаж байна. Үндэсний мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компанитай хамтран “Дижитал шилжилт”-ийг эхлүүлж буйгаа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр танилцууллаа. 2024 он хүртэл хэрэгжүүлэх уг ажлын үр дүнд 380 гаруй жилийн тэртээх эсгий хот цахим нийслэл болон өөрчлөгдөх нь. Тэр хэрээр хотод тулгамдаад буй олон асуудал шийдэгдэхийн зэрэгцээ иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэж, амьдралын чанар ч сайжрахыг хотын удирдлага онцоллоо.
Нийтийн тээврийн цахим систем
Агаарын бохирдол, замын түгжрэл, хэт төвлөрөл зэрэг олон асуудал нийслэлд өдгөө тулгамдаж байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн алдаатай, замбараагүй бодлогын үр дүнд үүссэн эдгээр асууд лыг цэгцлэх хүндхэн үүрэг нийслэлийн өнөөгийн удирдлагуудад оногдож буй юм. Мэдээж бүх асуудлыг нэг дор бүрэн шийдэх боломжгүй. Тиймээс үе шаттайгаар, бага багаар шийдэх замыг эрэлхийлж буй бөгөөд үүний тулд зайлшгүй хийх шаардлагатай ажил нь “Дижитал шилжилт” гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар дурдав. Мөн иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлийн бусад ажлуудаа ч хэрэгжүүлэх нь. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ч энэ чиглэлээр олон ажил хэрэгжүүлсэн билээ.
146 БАЙРШИЛД 3719 ГАРААШ БУУЛГАЖЭЭ
Улаанбаатарт, ялангуяа хотын төвд явган хүн зорчих, иргэд амарч, зугаалах талбай тун хомс байв. Замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилтын уршгаар хэн хүссэн нь дуртай газраа барилга байгууламж, объект барьж, тэр хэрээр иргэдийн чөлөөтэй зорчих талбай хумигдсаар ирсэн. Харин нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын санаачилгаар зөвшөөрөлгүй хашаа, хайс, гараашнуудыг буулгаж эхэлсэн нь нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг ахиулахад чухал хувь нэмэр оруулж буй. Энэ онд гэхэд нийт 376 байршлын 20.2 км газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар уг ажлын явц 88.56 хувьтай үргэлжилж байв. Тодруулбал, нийт 333 байршилд 17.6 км хашаа, хайс чөлөөлжээ.
Үүний зэрэгцээ зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган, нийтийн эзэмшлийн талбайг тодорхой хувиар нэмэгдүүлэхээс гадна газар дээр нь иргэдэд зориулсан барилга байгууламж барьж буй билээ. Зөвшөөрөлгүй гараашнууд буулгах ажлыг энэ онд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд эхлүүлж, нийт 188 байршил дахь 4860 гараашийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Ажлын явц одоогоор 76.5 хувьтай бөгөөд 146 байршилд 3719 гарааш буулгаад байгаа аж. Уг ажлын хүрээнд чөлөөлсөн газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулж буй юм билээ. Нэг жишээ дурдахад, Чингэлтэй дүүрэгт өчигдөр жишиг өрхийн эмнэлгийг ашиглалтад оруулсан. Тус дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байсан 15 гараашийг буулгаж, газар дээр нь уг эмнэлгийг барьснаараа онцлог юм. Энэхүү жишиг эмнэлгийг ашиглалтад оруулснаараа эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирсны зэрэгцээ Чингэлтэйн I, II, III хорооны 12 000 гаруй иргэн тав тухтай орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэв. Энэ мэтээр иргэдийн амьдрах орчин бага багаар сайжирсаар байна.
ЯВГАН ХҮНД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛНО
“Улаанбаатар хүнд бус, машинд зориулагдсан хот” гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Үнэхээр ч нийслэлд барилга байшин шавааралдуулан барьж байснаас бус, явган хүнд ээлтэй орчин бүрдүүлсэн хэсэг тун бага. Харин хотын өнөөгийн удирдлага явган хүний болон дугуйн замыг өргөтгөн, иргэдэд бүх талаар ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж буй. Үүний хүрээнд 13 байршилд нийт 80 000 ам метр явган хүний болон дугуйн зам барихаар төлөвлөжээ. Үүнээс найман байршилд 41 000 ам метр явган хүний замыг засаж, шинэчилсэн гэдгийг нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэв. Ингэхдээ хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгосныг дурдлаа.
Жил гаруйнхны өмнө манай хотод явган хүний замын стандарт байгаагүй. Өөрөөр хэлбэл, замын хэмжээ харилцан адилгүй, өргөн, нарийн гээд хүссэнээрээ хийж, яаж ч танаж болохоор байв. Харин өдгөө явган хүний зам тавихдаа хамгийн багадаа 2.5-3 метр өргөн, зарим хэсэгтээ 5-7 метр байх “шалгуур” тавьж буй юм билээ. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байгаагаараа давуу талтай. Ийм маягаар хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүү рэг бүр авто болон явган хүний замаа засаж, шинэчлэн, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байна.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зөвшөөрөлгүй байрлуулсан, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбарыг албадан буулгаж, чөлөөлж байгаа. Захирамжид заасны дагуу өнгөрсөн долдугаар сарын 5-наас эхлүүлсэн эл ажлыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлжбуй бөгөөд одоогоор 340 самбар буулгажээ. Нийслэлийн ИТХ-аас 2016 онд Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага, 2017 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмыг баталсан. Тэрхүү шаардлагад гадна сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй, авто замын хяналтын камер болон гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг халхлаагүй, дэд бүт цийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст ороогүй байхыг заажээ.
ЯАРМАГИЙН ЗАМЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ АЖИЛ ЭХЛЭВ
2022 онд Улаанбаатар хотод нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр барихаар төлөвлөжээ. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарсан байна. Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13-тньажил үргэлжлэхээр болсон билээ. Өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтыг энэ онд өнгөрсөн гуравдугаар сарын эхнээс эрчимжүүлснээрээ давуу талтай байв. Тендер зарлах, бичиг баримт бүрдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан өмнөх дутагдлыг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сард багтаан хийж дуусгасан. Шинээр барих 13 байршлын авто зам, замын байгууламжаас 10-ынх нь гүйцэтгэгч шалгарч, ажил эхэлсэн. Гурав нь гүйцэтгэгч шалгаруулах шатандаа яваа гэнэ. Эхлүүлсэн 10 байршлын авто замаас хоёрынх нь ажил дуусах шатандаа орсон буюу 90-97 хувийн гүйцэтгэлтэй байна.
Эдгээрээс онцлох нэг ажил нь Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 4.3 км авто зам юм. Тодруулбал, Яармагийн замаас I хороолол хүртэл шинээр зам тавьж, түгжрэлийг бууруулахыг зорьжээ. Тус замд гурван гүүр багтсан бөгөөд тэдгээрийг барих ажил хэдийн эхэлсэн байна. Гурван гүүр нь нийт 480 орчим метрийн урттай буюу Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламж болох аж. Үүгээр зогсохгүй Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй гүүр байх нь. Мөн дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн байх юм билээ. Уг гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг бууруулах нь. Бас нэг онцлох ажил нь Зайсангийн гүүрний шинэчлэл. Хоёр урсгал ньтус бүр нэг эгнээтэйн улмаас замын хөдөлгөөн удааширдаг Зайсангийн гүүрийг анх 1967 онд барьсан бөгөөд өдгөө хуучирч, муудан, шинэчлэх шаардлага хэдийн үүссэн аж. Иймд тус гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд суурь, шон тулгуур, дамнуурга зэрэг ажлыг энэ жил хийхээр төлөвлөжээ. Шинэ гүүрний зорчих хэсгийг бүрэн нээсний дараа хуучныгнь100 хувь буулгана. Ингээд суурин дээр нь буюу нөгөө гүүрнээсээ зургаан метрийн зайд дахин шинэ гүүр барих юм байна.
Энэ оны тухайд гол болон туслах 13 гудамж, замыг шинэчлэн засварлахаар болсон. Тэдгээрээс 12 байршлынх нь ажил бүрэн дуусаж, үлдсэн нэг байршил болох Намъянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ жилийн авто зам засвар, шинэчлэлийн ажил үндсэндээ дуусжээ. Шинэчлэл хийхдээ сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй авто замыг сонгосон байна. Ингэхдээ авто зам дагуух явган хүний замыг хамтатган шинэчилжээ.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТУСЛАМЖТАЙГААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ УДИРДАХ НЬ
Хотын хамгийн тулгамдсан асуудал нь замын түгжрэл. Нийслэлд автомашины тоо өдрөөс өдөрт өсөж, түүнийг дагасан асуудлууд ундарсаар байгаа. Улаанбаатарын нутаг дэвсгэрт өдгөө 1.6 сая хүн амьдарч, 665 000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Түүнчлэн тээврийн хэрэгслийн тоо жилд 70 000-80 000-аар нэмэгдэж байгаа гэсэн судалгааны дүн бий. Тэгэхээр богино хугацаанд шинэ авто зам барих нь төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс түгжрэлийн суурь шалтгаанд үндэслэн одоогийн нөөцөө зөв төлөвлөж, 662 644 тээврийн хэрэгслийн эрэлтийг хэсэгчлэн хангах, үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл боловсруулан, төрийн шат шатны 40 гаруй байгууллага хамтран ажиллаж буй юм байна. Энэхүү зорилго нь “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөтэй уялджээ. Тухайлбал, есөн дэд систем бүхий төсөл, арга хэмжээний шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. ТэдгээрээсRFID, “Smart car” системийгдурдажболно. 2016 оноос өмнө иргэд тээврийн хэрэгслийн татвар, даатгалаа төлөх гэж банк, нэг цэгийн үйлчилгээний төвд дугаарлаж, хугацаа их алддаг байсан. Энэ тогтолцоог халж, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “Smart car” системийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэ он гарснаас хойшихесөн сарын хугацаанд гэхэд 147 444 тээврийн хэрэгслийн 12.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг уг системээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн 153 384 тээврийн хэрэгслээс 3.9 тэрбум төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт оруулжээ. Энэхүү суурь системээ улам хөгжүүлэн, дэлхийн ухаалаг хотуудын жишигт нийцсэн, тээврийн хэрэгслийн үйлчилгээний цогц систем болгон өргөжүүлэхээр зорьсонбайна. Улаанбаатар хотын хувьд замын цагдаагийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх, цаашлаад дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар замын хөдөлгөөнийг удирдах, хянах цаг иржээ.