Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулсан.
Эл гар зургийн 185, эсээ бичлэгийн 102, илтгэлийн 43 бүтээл ирсэн юм. Тэгвэл өчигдөр гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчид шагналаа гардан авлаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад гардуулан өгчээ.