Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Монгол болон БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
2024-06-28

Л.Оюун-Эрдэнэ: Ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 8-1-36-4 санал хураах байранд саналаа өглөө.
2024-06-28

СЕХ: Сонгууль өгч буй иргэдийн ирц 20 гаруй хувьтай байна

УИХ-ын сонгуулийн санал хураалт эхлээд таван цаг болж байна. Сонгуулийн санал хураалт хэвийн явагдаж буй бөгөөд ирц 20 гаруй хувьтай байгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ
2024-06-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө

Ерөнхийлөгч саналаа өглөө
2024-06-28

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан.
2024-06-28

Үндэсний аудитын газраас явцын тайланг мэдээлээгүй гэв

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагуудаас УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглаж буй үйл явцынхаа талаар мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 21-нд сонгуулийн тойргууд руу ачигдахад бэлэн болсон санал тоолох төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонгож турших боломжийг улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд олгосон. Үүнд оролцсон тухайгаа “МИДАС” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал танилцуулав. Ямар нэгэн зөрчил, сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд хяналтын тооллогыг тухайн санал авах байрны камерт ойрхон хийх саналтай буйгаа уламжиллаа. 
2024-06-27

Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэд энэ удаагийн сонгуулиар хамгийн түрүүнд сонголтоо хийж, саналаа өгсөн. Тэгвэл өнөөдөр 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөө илэрхийлж, хүсэлт гаргасан 16 352 иргэн улс төрийн сонголтоо хийх нь. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй болсон, Дайчилгааны тухай хуульд зааснаар нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд, мөн захиргааны журмаар албадан эмчлүүлж буй болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой юм
2024-06-27

“Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо

Хоёр улсын төрийн тэргүүний  ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.
2024-06-27

Нэр дэвшигчийн сонсголыг хориглосон шийдвэрээ Цэц хэвээр үлдээлээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.
2024-06-27

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
2024-06-27

АН сонгуульд ялвал Л.Гантөмөр фракцуудын “утсан хүүхэлтэй” болох уу

Ардчилсан намын дотоод зодоон энэ удаагийн сонгуульд ялагдалд хүргэх вий. Энэ тохиолдолд тэд бурууг бусдаас биш өөрсдөөсөө л хайх хэрэгтэй.
2024-06-26

13 дугаар тойрог: АЛСЛАГДСАН ГЭЭД АД ҮЗЭГДЭВ ҮҮ

Налайх, Багануур, Багахангай дүүргийг нэгтгэсэн 13 дугаар тойрогт 31 хүн өрсөлдөж байна. Хоёр мандаттай тус тойрогт бие даагч алга. МАН-аас Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарыг нэр дэвшүүлжээ. Налайхаас сонгогдсон С.Амарсайханы онцгой байдлын салбарт хийсэн онцлох ажлыг нэрлэж чадахгүй нь. Харин ч эл салбарын ослууд түүний үед тасарсангүй. Цар тахлын үед хөл хорьсон бүсэд эхнэртээ ээж, аавыг нь эргэх зөвшөөрөл өгсөн нь иргэдийн эгдүүцэл, зэвүүцлийг төрүүлсэн гэх зэргээр түүний талаар шүүмжилж болно. Багануураас сонгогдсон Ц.Сандаг-Очирын хувьд хууль зүйн асуудлаар түлхүү байр суурь илэрхийлдэг ч шинэ гишүүн хэвээрээ үлдэх шиг, үйл хэргээрээ тэгтлээ танигдсангүй. 
2024-06-26

Үндэсний эвсэл: Эрх баригчид Увайгүй үйлдлээ зогсоо

Гэвч манай штабт шалгалт хийж, тойргуудаар ажиллаж буй нэр дэвшигчдэдээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сонгуулийн тактикаа ярилцах боломжийг хааж байна” гэв. Тус эвслийн хуульч Ө.Батхүү “Уг сонгуульд Үндэсний эвслийг оролцуулахгүй байх, саад учруулах ажиллагаа явуулж байна. Эвслийн тэргүүн болон гурван нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан нь хууль бус байсныг шүүх тогтоосон. Жагсаалтаар нэр дэвшсэн Н.Хулан хамгийн сүүлд үнэмлэхээ авлаа. Сонгууль бол төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх, ажиллаж чадаагүйд нь хариуцлага тооцох арга зам. Үүнд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцож буй нь харамсалтай байна. Эхлээд нэг хэвлэлээр мэдээлэл цацаад, араас нь цагдаагийн байгууллагынхан шалгадаг нь танил технологи биш гэж үү. Шударгаар өрсөлдье” гэлээ. 
2024-06-26

11 дүгээр тойрог: СОНГОЛТ ЦӨӨТЭЙ СОНГИНОХАЙРХАН

Сонгинохайрхан дүүрэг буюу 11 дүгээр тойрогт 85 хүн өрсөлдөж байгаагийн тав нь бие даан нэр дэвшигч. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёлын сайдаар томилогдохоосоо өмнө “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин УИХ-ын гишүүд болон сайд нарт төмс тараасан нь түүний ёс зүйг хэмжсэн хэрэг байв. Ч.Номин хувийн телевизийнхээ ажилчдад олигтой цалин өгдөггүй гэх шүүмжлэл нь соёлын салбарт ч өрнөсөн бөгөөд өнөөгийн эрх баригчдын өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн онцлох амлалт болох Соёлын яамыг байгуулсан ч олигтой удирдаж чадаагүй. Аавынхаа нутгийг бараадан Говь-Алтайд нэр дэвшихээр горилж байсан түүнд олдсон тойрог нь Сонгинохайрхан юм. 
2024-06-26

 Сонгуулийн зардлын тайлангаа ил тод мэдээлэх хугацаа дуусав

Үүний дагуу нэр дэвшигчид өдөр тутмын сонинууд болон цахим хуудас зэргээр тайлангаа танилцуулжээ. Энэхүү сонгуульд өрсөлдөж буй бүх нам, эвсэл, 1300 гаруй нэр дэвшигч бүгд хугацаандаа тайлангаа ил тод тайлагнасан, эсэхийг Үндэсний аудитын газар (ҮАГ) хянах аж. Сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь олон нийтэд мэдээлж, ҮАГ-т хүргэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг хорин мянга, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай юм байна. 
2024-06-26

 Аравдугаар тойрог: “Солонгорч” мэдэх Сүхбаатар, Чингэлтэй

Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна. Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
2024-06-26

Д.Пүрэвдаваа: Сонгуулийн рейтинг өндөр байгаа тул манай штабын үйл ажиллагааг зогсоож байна

Н.Номтойбаярын удирдаж буй Үндэсний эвсэлийн байранд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар тус эвслээс байр сууриа илэрхийллээ.
2024-06-25

Иргэний хөдөлгөөний намаас "Ардын Засгийн газар"-аа танилцуулав

Намын гишүүд энэ удаагийн хурлаар УИХ-ын сонгуулийн ард байгуулагдах УИХ, Засгийн газрын бүтцийн талаарх шийдвэрээ танилцууллаа.
2024-06-25