Хөлийн ул, тавхай хавтгайрсны улмаас үүдсэн үе, ясны согог цөөнгүй оношлогдох болсныг эмч нар анхааруулж буй. Тэр дундаа бага насны хүүхдэд хавтгай ултай гутал өмсүүлдгээс шалтгаалан гишгэлт буруу хөгжих, хөл урт, богино болох зэрэг гажиг үүсдэг байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгсэл, хиймэл эд, эрхтэн үйлдвэрлэгч “Эрхэм чанар”-ынхан хөлийн эдгээр согогийг засах зориулалттай нумтай улавч үйлдвэрлэж эхэлжээ.
Энэхүү 3D принт нумтай улавчийг “Эрхэм чанар” протезын үйлдвэрийнхэн сүүлийн үеийн шинэ загвар, технологиор үйлдвэрлэж буй тул хөлийн бүх төрлийн согогийг засаж, оношлох боломжтой гэнэ. Тухайлбал, хөлийн ул хавтгайрах эмгэг, урт, богино хөд, Х, О хэлбэрийн гишгэлт засах, өсгий, өлмийн өвдөлтийг намдаахад тодорхой хугацаанд өмсөж хэрэглэх нь үр дүнтэй. Мөн спортын бүх төрлийн ийм улавч үйлдвэрлэдэг бөгөөд хоёроос дээш бүх насныханд зориулжээ.
О.ОРГИЛОХ