Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар Монголд анх удаа шагайн мэс заслын эмчилгээнд дурангийн шинэ арга нэвтрүүллээ. Ингэхдээ шагайн гадна талын xажуугийн гэмтсэн xолбоосыг дурангийн аргаар сэргээж, эмчилдэг болсон байна. Эмчилгээний энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн багийн бүрэлдэхүүнд тус тасгийн эрхлэгч С.Батсүx, ахлах зэргийн эмч Б.Эрдэнэболд, их эмч О.Амгаланxүү, С.Золжаргал тэргүүтэй мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар багтжээ. Спортын гэмтлийн мэс заслын тасагт мөр, өвдөгний дурангийн хагалгаа мөн хийдэг бөгөөд үүнээс гадна спортын шалтгаант олдмол согог засах, мөчдийн яс, зөөлөн эдийн үрэвслийн тусламж, үйлчилгээ, сэргээн засах эмчилгээг олон улсын түвшинд үзүүлж буйгаа ГССҮТ-ийнхэн хэлсэн.
М.Гэгээ