Өмнөд Солонгос цэргийн мэргэжилтнүүдээ Украин руу илгэж магадгүй талаар NewsPim мэдээлэв.
Өмнөд Солонгосын тагнуулын төлөөлөгч тус хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сөүл Оросын талд ажиллаж байгаа гэх Пхеньяны цэргийн томоохон бүрэлдэхүүнд хариу өгөх бодолтой байгаа гэжээ.
Төлөөлөгчийн үзэж буйгаар Сеул Умард Солонгосын тагнуул, тактик, зэвсэгт хүчний онол, цэргүүдийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг Украин руу илгээх боломжтой. Тэдгээр мэргэжилтнүүд Умард Солонгосын цэргүүд олзлогдох эсвэл Өмнөд Солонгост орогнол хүсэх тохиолдолд орчуулагчаар ажиллана.
Киевт цэргийн тусламж үзүүлэх эсэхээ Сеул албан ёсоор зарлах үгүйгээ одоогоор шийдээгүй байгаа бөгөөд Украин, Өмнөд Солонгосын засгийн газрын байр сууринаас бүх зүйл шалтгаална гэж хэвлэлийн эх сурвал нэмж хэлэв.
Өмнөд Солонгосын тагнуулын NIS-ийн мэдээлснээр өнгөрсөн жил Хойд Солонгосын 1500 орчим цэрэг Орост ирсэн бөгөөд тэр үед ОХУ-ын Тэнгэсний хүчний Номхон далайн флотын дөрвөн десантын хөлөг онгоц, гурван фрегатыг Чонжин, Хамхунг боомтуудаас гарч Владивостокт ирснийг хиймэл дагуулууд бүртгэжээ. Дараа нь Владивосток, Пхеньяны хооронд Оросын АН-124 тээврийн нисэх онгоцны нислэгийн тоо мэдэгдэхүйц нэмэгджээ.
Умард Солонгосын цэргийн албан хаагчдад хуурамч бичиг баримт, Оросын паспорт олгосон бөгөөд тэднийг буриад, якут гэж “далдалсан” гэж NIS мэдэгдэв.
БНАСАУ-ын цэргүүд Украины дайнд оролцохоор ОХУ-д ирсэн гэх мэдээллийг Кремль үгүйсгэж байгаа юм.