Флорида мужийн нэгэн оршин суугч “Милтон” хар салхины өмнөх өдөр ер бусын аргаар гэр орноо аврахаар шийджээ.
“Mirror” сэтгүүлд бичсэнээр, Педро Касарес гэдэг эр ачааны усан онгоцонд ачаа бэхэлдэг хуванцар оосоруудыг том дэгээгээр сайтар уяж, газарт гүн булсан байна.
Энэ бүгдийг хийхэд тэрбээр 22 мянган доллар зарцуулсан бөгөөд байгалийн гамшиг хотыг дайрахад байшин сүйдэлгүй үлджээ. Педро Касаресын амьдардаг гудамжны бусад бүх барилгууд бүрэн сүйрсэн аж.
“Милтон” хар салхины улмаас тус мужид олон мянган барилга байшин сүйтэхээс гадна хэдэн сая байшин цахилгаангүй болж, яаралтай тусламжийн албад сааталд оржээ.
Энэхүү байгалийн гамшиг Флоридад 55 тэрбум долларын хохирол учруулсан гэж хожим Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн.