Филиппиний Тагаятая хотод болсон шатрын 20 хүртэлх насныхны залуучуудын Ази тивийн АШТ-д их мастер М.Амилал өрсөлдөж, хоёр дахь удаагаа дэд байрт шалгарав. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны шилдэг шатарчид оролцож тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон. Манай тамирчин олон улсын чансаагаа 21-ээр ахиулж, 2400 оноотой боллоо. Тэрбээр энэ жил өсвөр үеийн шатарчдын УАШТ-д түрүүлж, шатрын олимпиадад оролцсон билээ.