Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийнхнаас хоёр нь гадаадын тэмцээнд урилгаар оролцож буй. Эмэгтэйчүүдээс ОУХМ О.Есүгэн Энэтхэгийн Шинэ Дели хотод аравдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад онч сорьсон. Тэрбээр 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд 589 оноогоор шилдэг наймд шалгарав. Финалын тэмцээнд өрсөлдсөн буудагчдаас Дани улсын тамирчин Рикке Маенг Ибсен тэргүүлж, Норвегийн Жанетт Хегг Дуэстад мөнгө, БНХАУ-ын Жиаю Хан хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдээс Э.Даваахүү ХБНГУ-ын Мюнхен хотод болох хийн гар бууны 10, 25 метрийн дасгалд өрсөлдөх юм. Түүний хувьд Бундеслигийн тэмцээнд цэц сорих Монголын анхны буудагч болж байна. “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар цэц сорьж байлаа. Тэднээс О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай.