Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 14-20-нд нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 44 сумд аюулт үзэгдэл, ослын 124 дуудлага бүртгэгдсэнийг ОБЕГ-аас мэдээллээ. Энэ нь өнгөрөгч долоо хоногийнхоос наймаар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, энэ хугацаанд гал түймэр 106, хүний үйл ажиллагаатай холбоотой осол (төөрсөн, сураггүй болсон, цас, шаварт суусан, осолдсон) 15, биологийн гаралтай өвчний тохиолдол хоёр, ус, цаг уураас үүдэлтэй аюулт үзэгдэл нэг удаа бүртгэгджээ.
Нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид эдгээр осол, аюулт үзэгдлийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэн 17 хүний амь аварсан бол долоон иргэн золгүй байд лаар амиа алдаж, гурван хүн бэртэж гэмтжээ. Ийм шалтгаанаар нас барсан иргэдийн хоёр нь хүүхэд байсан аж.