Вьетнамын нийслэл Хо Ши Мин хотод эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн “Аваргуудын лиг”-ийн С хэсгийн тоглолт болж өндөрлөсөн. Тус лигийн тоглолтод Азийн хөл бөмбөгийн холбооны элит туслах шүүгч, Монголын хөл бөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг шүүгчээр ажиллажээ.
Энэ нь Монголын эмэгтэй шүүгчдийн хувьд том алхам юм. С хэсэгт Япон, Энэтхэг, Тайвань, Вьетнамын шилдэг багийнхан өрсөлдөхөд Монгол, Австрали, Тайланд, Узбекистан, БНХАУ, БНСУ, Мьянмарын шүүгч нар тоглолтыг дэнсэлсэн байна. Ирэх жил манай улсын дээд лигт VAR системийг нэвтрүүлбэл шүүгчид тивийн томоохон тэмцээнүүдэд ажиллах боломж нэмэгдэх нь.