Статус нь тодорхой бус, баримт, мэдээлэл нь хомс олон зүйлийн шувуу Монгол оронд бий гэнэ. Үүний нэг нь эгэл сойр хэмээх жигүүртэн юм байна. Тахиатан багт хамаардаг энэ зүйлийн шувуу манай оронд бүртгэгдсэн ч албан ёсоор баримтжуулж, зургийг нь авсан тохиолдол үгүй аж.
Тэгвэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, профессор С.Гомбобаатар залуу судлаач, орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймагт эгэл сойр шувуу нутагладгийг баримтжуулснаа мэдээлэв. Энэ нь Монгол оронд тус зүйлийн шувууны төрх байдлыг гэрэл зурагт буулгаж, баталгаажуулсан анхны тохиолдол болжээ.
Н.МИШЭЭЛ