Францын шигшээ болон Испанийн “Реал” багийн тоглогч К.Мбаппе аравдугаар сарын 10-нд хэсэг найзын хамт Шведийн Стокхолм хотоор аялсан байна. Энэ үеэр нэрт тоглогч зочид буудалд нэгэн эмэгтэйг хүчиндсэн тухай мэдээлэл Шведийн хэвлэлд гарчээ.
К.Мбаппе уг мэдээллийг хуурамч гэж дурдаад, ПСЖ багаас 55 сая долларын цалингаа авахаар нэхэмжилж буй гомдлыг нь авч хэлэлцэх шүүх хурлын өмнөх зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн уг худал мэдээллийг ПСЖ баг зохион байгуулалттай тараасан гэж К.Мбаппе хэлсэн байна.
Харин хариуд нь ПСЖ багийн нэгэн удирдах ажилтан “Үнэнийг хэлэхэд гомдмоор мэдэгдэл байна. Түүнтэй холбоотой бүх зүйлд манай баг буруутай болж таарлаа. Тэрбээр “Реал”-ын төлөө нэг ч гоол оруулаагүй нь ПСЖ багийн буруу юу? Францын шигшээ багтаа тоглож чадаагүй нь мөн бидний буруу. Харин одоо бид Шведэд ямар нэг явдал зохиосон гэсэн үлгэрийг тэр ярьж байна. Үүнийг бүгдээрээ мартацгаая” гэж өгүүлсэн талаар “L’Equipe” мэдээлжээ.
Р.Манлай