Филиппиний Манила хотод зохион байгуулсан холимог тулааны олон улсын тэмцээнд Азийн 15 орны шилдэг тулаанчид модерн, уламжлалт төрлөөр ур чадвараа сорьсноос Монголын баг нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртлээ. Гавьяат дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлагад тулалдсан манай таван тамирчнаас Ч.Хатантөмөрболд 120 кг-ын жинд уламжлалт төрөлд мөнгө, холимог тулааны төрөлд Д.Адъяахүү 56 кг, ОУХМ Э.Мөнгөншагай -96 кг-д тус бүр хүрэл медалийн эзэн болов.
Уламжлалт төрлийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн -60 кг-д тулалдсан Г.Нанжид, Б.Алтанчимэг нар шагналт V байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлсэн. Дээрх тэмцээнд өрсөлдсөн тамирчид холимог тулааны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, олон улсын тавцанд улсаа төлөөлж тулалдах эрх авсан юм. Монголын холимог тулааны холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд урилгаар ажиллажээ. Тус тэмцээний дараа холимог тулааны шигшээ багийнхан Узбекистаны Ташкент хотод ирэх сард зохион байгуулах залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх нь.
Г.БАТЦЭЦЭГ