Хонконгод болсон “Хонконгийн олон улсын байлдааны агаарын буу-2024” тэмцээнд найман орны 630 тамирчин өрсөлдсөн. Манай буудагчид хийн гар бууны төрөлд тус бүр алт, мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Классик ангилалд У.Тэмүүлэн, Б.Эрдэнэчулуун, Т.Ганзориг нар багийн дүнгээр III байр эзлэв. Тус ангилалд оролцогчдын шилдгүүдийг хувийн дүнгээр нь шалгаруулахад Монголын тамирчдаас Л.Жаргалбаяр алт, Т.Ганзориг мөнгө, Б.Эрдэнэчулуун хүрэл медаль хүртсэн байна. “Продакшн” ангилалд өсвөр үеийнхнээс Н.Амир хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлэв. “Продакшн оптикс” ангиллын багийн төрөлд Б.Доржбат, Т.Отгонбаяр, Г.Жавхлантөгс, Ц.Баасанжаргал нар мөн III байрт шалгарсан юм.