“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв барьж, өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор уг төвийг барьсан аж.
Тус төвийн барилга нь дөрвөн давхар бөгөөд хүлээлгийн өрөө, цайны газар, оффис, сургалтын болон үзэсгэлэнгийн танхимтай юм байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Гурван булаг сод” компанийнхан эл төвийг барьжээ.