Цаг агаар хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүд галлаж эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ. Тухайлбал, цастай өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л 2-80 насны 25 иргэн угаартсан байна. Үүний 12 нь бага насны хүүхэд гэнэ. Угаартсан иргэдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлжээ.
Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд угаартаж байгаагаа мэдэх боломжгүй гэдэг. Тиймээс галладаг өрх бүр зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгчийг заавал байршуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөв.
О.ОРГИЛОХ