Францын алдарт нарийн боовны сүлжээ “Paul” манай улсад салбараа нээх гэж буй талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарсан. Тэгвэл “Paul”-ын Монгол дахь салбарыг энэ долоо хоногийн сүүлчээр, эсвэл дараа долоо хоногт нээхээр төлөвлөж буй юм байна. Нээх хугацаа нь одоогоор тодорхойгүй гэнэ.
Шинэ салбарын үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Central tower”-т эхлүүлэх аж. Нээлтийн үйл ажиллагаагаа төлөвлөж, ажилчдаа сургалтад хамруулах зэргээр өдгөө бэлтгэл хангаж буй юм байна.
“Paul” нь 1889 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 55 орчим улсад нийт 800 гаруй салбартай. “Дахин давтагдашгүй жороор чанарын шаардлага хангасан круассан, макароныг Улаанбаатар хотдоо амтлах боломжтой боллоо” хэмээн “Paul”-ын Монгол дахь салбарынхан онцолсон юм.
А.ҮҮЛ