Их Британийн хаан III Чарльзийг Австралийн парламентад айлчлах үеэр нь гишүүн Виктория Лидия Торп түүнийг хэл амаар дайрч давшилжээ.
III Чарьз гэргийн хамт Австралид тав хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд даваа гарагт тус улсын Парламентын ордны Их танхимд сенатруудад хандан үг хэлсэн юм. Энэ бол түүний Австралид эзэн хааны хувьд хийж буй анхны айлчлалын чухал мөч байсан гэж The Guardian бичжээ.
Тэрээр залуу насандаа Австралид өнгөрүүлсэн үеэ, Ковид цар тахал болон Австралийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар үгээ хэл дуусахад Виктория мужаас бие даан сонгогдсон парламентын гишүүн Лидия Торп тайзан дээр гарч "энэ бол танай улс биш" гэж хашхирсан байна.
“Та манай ард түмний эсрэг хоморголон устгал явуулсан. Манай газар нутгийг буцааж өг. Бидний яс,бидний нялх үрс, манай ард түмэн гээд биднээс хулгайлсан зүйлээ буцааж өг. Та манай газар нутгийг сүйтгэсэн. Олон улсын гэрээ байгуул. Австралид Олон улсын гэрээ мөрдөгдөхийг хүсч байна” гэж уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэгч Торп гишүүн дайрч давшилжээ.
Аюулгүй байдлын албаныхан түүнийг парламентын танхимаас албадан гаргахад Торп "Энэ танай газар нутаг биш. Та бидний хаан биш” хэмээн хашхирсаар байв.