Хөдөлмөрийн насны хагас сая хүн хүнсний талон авч байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын халамжийн зардлын 72.3 хувь нь зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Үүний дотор хөдөлмөрийн насны иргэдэд цаашид хүнсний талон олгохгүй гэдгийг хэлсэн.
2024-11-06
Инфлүүнсерүүдийг “хазаарлах” хууль хэрэгтэй байна
Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр монголчууд ч ухаалаг гар утас, цахим сүлжээг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь нэг талаас мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах давуу талтай. Гэвч хууртагдах, залилуулах зэрэг асуудал ч гарсаар байна. Ялангуяа цахим орчинд хэдийн танил болсон, олон дагагчтай хүмүүс огт хэрэглэж үзээгүй бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулдаг “моод” дэлгэрээд байна.
2024-11-05
100 тэрбумын бондын мөнгө хаачсан бэ
Хууль тогтоогчид Монгол Улсын 2025 оны төсвийг ид хэлэлцэж байна. Нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцсон хуулийг Сангийн яамнаас УИХ-д өргөн бариад буй билээ. Энэ төсвийн төслийн зарцуулалтын зарим хэсэг нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөг улсын төсөвт суулгуулж, хүүхдүүдэд ваучер тараана хэмээсэн нь олны хэл аманд өртсөн.
2024-11-05
Англи хэлний хичээл нэртэй холион бантан найман настнуудыг зүдрээж байна
Боловсролын ерөнхий хуулийн төсөл дэх “Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалттай холбоотой олныг хамарсан маргаан, мэтгэлцээн өнгөрсөн оны хавар нийгмийн сүлжээнд ид өрнөж байхад БШУЯ (хуучнаар)-ныхан “Хуульд юу гэж тусгахаас үл хамааран цаашид сурагчдад III ангиас нь англи хэлний хичээл заана” хэмээн мэдэгдэж байв.
2024-11-01
“ДЦС-3”-ын алдагдал энэ онд 14.6 тэрбум төгрөгт хүрэх нь
Чих дөжрөм чимээ тасралтгүй үргэлжилж, хоолой аргам тоос, шороо пургисан нөхцөлд удаан байхын эцэсгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлан, алхаж гишгэж буй газраа анхаарч, болгоомжтой явахгүй бол унаж, гэмтэж мэдэх.
2024-10-31
Социализм руу чирч буй Соёлын яам хэрэгтэй юү
Соёлын яамныхан болон хариуцсан сайд нь монголчуудыг, ялангуяа хүүхэд, залуусыг урагшаа хөтлөх бус, арагш нь татах боллоо. Таван жилийн түүхтэй тус яамыг бараг л өмчлөөд авчихсан сайд Ч.Номингийн үг хэл, үйлдлүүдээс ингэж ойлгогдоно. Тодруулбал, тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр аймгуудад кинотеатр барьж, хүүхэд, залууст үнэгүй кино, жүжиг үзэх ваучер тараах гэнэ.
2024-10-31
“Давхар дээлтэн” Засаг дарга нар
Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга өрсөлдсөнөөс хоёр нь “өвдөг шороодож”, дөрөв нь парламентад суугаад буй билээ. УИХ-ын босго давах “гүүр болдог” энэ албан тушаалыг ирэх дөрвөн жилд хэн хэн хаших вэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ. Нөгөөтээгүүр, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, өдөр тутамд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалд үнэхээр шалгуур, шаардлага хангасан хүн “очив” уу гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс дүүргүүдийг хэн хэн удирдахаар болсон талаарх мэдээлэл хүргэе.
2024-10-29
OVER A DECADE OF NEGLECTED RIGHTS
As of today, over seven hundred Vietnamese citizens reside in Mongolia with working visas. They are employed across various industrial sectors, particularly in services such as auto repair shops. While these migrant repairmen pay for their vacancy fees, very few receive social insurance coverage, and access to healthcare is rare. Most repairmen live 24 hours a day in cramped corners of their garages, often in dark, dusty rooms that resemble a rat's nest, with an unbearable smell of paint and chemicals. They rarely leave their garages and typically unwind with beer and spicy food. This is a typical lifestyle for Vietnamese migrants working in Mongolia. Therefore, journalists jointly uncovered the work and living environment of car repair workers from Vietnam.
2024-10-28
Халдашгүй байдал гэх халхавч дор орсон гишүүдийн холбогдсон хэргийн хувь заяа бүрхэг болов
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент эрүүгийн, тэр дундаа авлига, албан тушаал, хээл хахуулийн хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчийнхаа тоогоор үе үеийн хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчдөө тэргүүлж байсан билээ. “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар яллагдагчаар татагдан шалгуулсан. “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татан шалгасан билээ.
2024-10-24
Төсвийн хөрөнгийг царцаасан барилгуудын гүйцэтгэгч нарт хариуцлага тооцож чадах уу
Төсвийн буюу татвар төлөгч жирийн иргэд бидний төрдөө тушаасан мөнгөнөөс тендер гэх халхавч дор авчхаад хийх ёстой ажлаа хийхгүй гүрийж буй барилгын компани олон. Тэдгээр компанийнхан төсвийн мөнгөөр барьж буй барилгуудыг өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээ төрийн дарамт их, “хүчиндүүлж” өртэй боллоо хэмээн мэдэгдэл гаргасан тохиолдол ч бий.
2024-10-23
Төрийн алба хашихад сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт шаардлагатай
Төрийн албан хаагчийн анкетыг шинэчлэхдээ ажил горилогч сэтгэцийн эмгэгтэй, эсэхийг тодорхойлох хэсэг оруулжээ. Ингэснээр төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүн сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дүгнэлтээ анкетад хавсаргах ёстой болсон аж. Түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлэх иргэд сэтгэцийн эмгэгтэй, эсэхийг тодорхойлсон эмийн бичигтэй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан жагсаалтад дурджээ.
2024-10-22
Улсын сургуулиудыг өөд нь татах сонирхол П.Наранбаяр сайдад бий юү
“Улсын болон хувийн сургуулиудын хооронд сургалтын чанарын гавьтай ялгаа байхгүй, төгсөгчдийнх нь мэдлэг, ур чадварын хувьд ч хол зөрүү үгүй. Гагцхүү нийгмийн сэтгэлгээнд, олон нийтийн дунд л үүнээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, ташаа ойлголт, талцал хуваагдлын гүн ангал бий болчхоод байна”. Сүүлийн үед ийм залруулга, ухуулгын шинжтэй мэдээллийг хүмүүс нийгэмд эрчимтэйгээр түгээх болж. Ингэхдээ 2022 онд Монголд хийсэн сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA), сүүлийн жилүүдийн элсэлтийн шалгалт, томоохон олимпиад, уралдааны үр дүнг эш татан харьцуулж, жиших байдлаар байр сууриа бататгах нь түгээмэл.
2024-10-22
Хэвлэлийн төлөөлөгч нарыг “байранд нь тавья”
Төрийн байгууллагуудын Хэвлэлийн албад данхайж, засаг захиргааны нэгж бүр шахам ийм хэлтэс, бүтэцтэй болж, иргэдийн мэдэх эрхэд ноцтойгоор халдах болсон талаар өмнө нь бид мэдээлж байв. Тэгвэл энэ удаад төрийн байгууллагуудын хэвлэлийн албанд ажиллаж буй мэргэжилтнүүдийн ёс зүй, хэм хэмжээ, үүрэг хариуцлага, зүг чигийг нь “зааж” өгөхгүй бол тэдний үйлдэл хэрээс хэтрэх нь. Уг албанд ажиллагсдыг олон нийттэй харилцах мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэлийн төлөөлөгч гэх зэргээр нэрийднэ.
2024-10-17
Амны хаалт л аминд орох цаг ирлээ
Утаа униар, уур бухимдлын эх үндэс болсон өвлийн улирал юу юугүй хаяанд тулж ирлээ. Энэ сарын сүүлчээс эхлэн агаарын температур аажмаар доошилж, Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулаад байна.
2024-10-16
Улс төрд “хазаарлуулсан” Төрийн албаны зөвлөл
Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн үйл ажиллагаанд “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж Төрийн албаны тухай хуулийн 65.8-д заасан байдаг.
2024-10-16