Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Утааг бууруулах “алсын хараа” байтугай ойрын төлөвлөгөө ч алга

Ердөө гурав хоногийн өмнө буюу энэ са­рын 17-нд Улсын онцгой комисс (УОК) Ерөн­­­­­хий­­­­­лөгч У.Хү­­рэлсүхийн “дохиур”-аар ху­­­рал­­­­­даж, утаа буу­руу­­лах асуудлыг хэлэлцээд, хэд хэ­­дэн шийд­­­вэр гаргасан. Гэтэл сураггүй бо­лоод бай­­сан Ерөн­­­­­­­­­хий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийс­лэ­­лийн За­саг дарга Х.Ням­­­баатар нар маргааш нь гэнэт гарч ирээд, тэд­­­­­­ний юу хэлэлцсэнийг үл тоон, да­хиад л өөр ажил хийх гэж байгаа­­­гаа мэдэгдэв. Товч­хон­­доо, эрх баригчдын хөл, толгой нь ол­­­дохоо боль­­­­чих­­­­­лоо.
Уржигдар 09 цаг 00 мин

Олны танил хүмүүсийн зохисгүй үйлдэл иргэдийг бухимдуулав

Олны танил хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл ир­гэдийг бухимдуулж, бас хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Жишээ нь, “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бус­дыг цохиж гэмтээж буй дүрс бичлэг ур­жиг­дар цахим орчинд тархав. Үүний дагуу цаг­даагийн байгууллагаас шалгаж буй юм билээ.
2024-12-18

У.Хүрэлсүхийн “нударган” дор УОК-ынхон гэнэт ухаан оров

Түүнчлэн сайжруулсан түлшийг олон улсын лабо­раторид шинжлүүлэх гэнэ. “Маш чанартай түлш үйлдвэрлэж байгаа” гэж эрх баригчид сүү­лийн зургаан жилийн турш суртал ухуулга хийч­хээд одоо чанарт нь эргэлзэж эхэлсэн нь ха­чир­хал­тай биш гэж үү. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн олон хүн угаартаж амиа алдсаар байхад түлшээ шинж­лүүлэхгүй юугаа хийж байсан юм бэ. Бас түл­­шийг буруу хатааснаас болоод утаа их гарсан гэх “нээлт” хийжээ. Эрх баригчдын энэ мэт “тех­­но­­­­логи”-оос ажиглавал тэд утаа ихэссэний бу­рууг нэг талаас иргэдэд, нөгөө талаас түлшинд “то­­хох” мая­гаар цаг аргацаасаар хүйтний улир­лыг дуус­гах тө­лөв­тэй.
2024-12-18

Эрчим хүчний салбарт иргэдийн аюулгүй  байдал хөсөр хаягджээ

Цахилгаантай холбоотой ослын ул­маас жилд дунджаар 500 мянга ор­чим хүн амиа ал­даж, сая сая хүн бэр­­тэж гэмт­­дэ­­гийг Дэл­хийн эрүүл мэндийн бай­­­гуул­­­лага (WHO)-ын мэ­­­дээлэлд дурджээ. Энэ төр­лийн осол нь аж­­­лын байран дахь үхлийн шалт­­­­­гааны дө­­­рөв­дү­­гээрт эрэм­­­бэ­­­­лэгд­­дэг гэнэ. АНУ-д зөв­хөн өн­гөр­сөн онд гэ­­хэд 300 га­­руй ажил­­­тан ца­­­­­­хил­­­­­гааны ос­­­лын улмаас нас барс­­ныг Хө­дөл­мө­­­­­­­рийн аюул­­гүй байдал, эрүүл ахуйн удирд­­лагын бай­­гуул­­лага (OSHA)-аас нь мэдээлсэн байна. 
2024-12-18

Заваараа ажлаа хийдэг гишүүд

Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түм­­ний элч мөн бөгөөд нийт ир­гэн, ул­­­­­сын­ ашиг сонирхлыг эр­хэм­­лэн ба­рим­­­­тална” хэмээн заасан байдаг. Гэвч энэ үнд­­сэн үүр­гээ биелүүлэхэд биш, хувийн аж­лаа ам­жуула­хад санаа тавьдаг гишүүн манай пар­­ламентад цөөн­гүй байна. Тэгээд зав гар­­вал үндсэн ажилдаа ир­дэг бололтой юм.
2024-12-17

Ахмадуудад Ардын намыг сурталчлахаас өөр ажил алга

Манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж бол­но” гэж заасан нь сайшаалтай. Гэвч ажлын байрны олдоц тааруу, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж хомс байгаа нь ахмадуудын хө­дөл­мөрлөх эрхийг хязгаарлаж буй юм.
2024-12-17

Регистрийн дугаар бүх шатанд алдагдсаар байх уу

Хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ сим кар­тыг сэргээхээр “Юнител”-ийн нэгэн сал­барт очлоо. Үйлчилгээний ажилтан нэгж авахаар ирсэн ахмадууд болон сим карт сэр­гээлгэхээр хандсан иргэдийн утасны болон ре­гистрийн дугаарыг асууж, тэрүүгээр нэг ори­лох. Үйлчлүүлэгчид ч түүнд нь огтхон ч цаар­га­лахгүй бөгөөд олон хүний дунд өөрсдийн ху­вийн мэдээллийг хээвнэг хэлж байх юм.
2024-12-16

Солонгосын соёл, бизнес Монголыг “эзэгнэжээ”

Солонгосын соёл, бизнес Монголыг “эзэгнэжээ”
2024-12-12

НИТХ-ынхны баталсан үрэлгэн төсөв иргэдэд өгөөжөө өгөх үү

Хотын сурагчид өнөөдөр шаардлага хангахгүй түрээсийн байранд хичээллэж, нэг ширээнд гурваараа чихэж, багачууд нь цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадаагүй өнөө л янзаараа байна. Ер нь хотын статустай аж төрсний шанд зам түгжрэлтэй, агаар утаатай, угаартай, захын хорооллын зарим гудамж гэрэлгүй, тоглоомын талбай бүрэн бус, иргэд шаардлагад нийцсэн орон сууцгүй, автобус хүрэлцээгүй гээд өдий төдий асуудалтай өдөр бүр нүүр тулж буй. Эцэст нь хүүхдүүд ханиаданд, томчууд хавдарт дарлуулах маягтай шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна. Энэ бүгдийг эхнээс нь засаж залруулж, хөгжил дэвшил авчирна гэж итгэсэн учраас бид орон нутгийн сонгуульд Х.Нямбаатарын багийг сонгож, татвар төлж, хотоо удирдуулж буй. Гэхдээ...
2024-12-10

Хорт хавдрын хоцрогдсон системийн золиос болсон монголчууд

Монгол Улс хорт хавдрын оношилгооны чанар, хүртээмжээ сайржуулахгүйгээр, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүйгээр, эмчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэхгүйгээр энэ өвчинтэй тэмцэж үнэндээ хүчрэхгүй нь ээ. Жил бүр 7000, 8000 хүн уг өвчнөөр оношлогдож байгаагийн 65-70, зарим тохиолдолд 85 хувь нь хожуу шатандаа хавдартай нь илэрч байна.
2024-12-10

Халтирч унасан газрынхаа эзэмшигчээс хариуцлага нэхье

Нийслэлийн зам, талбай уламжлал ёсоор мөс, цасанд хучигдаж, хаа сайгүй гялаан гөлөөн үүсээд байна. Үүний улмаас хөгшин, залуугүй халтирч унан, гэмтэж бэртэх нь олшров. Тодруулбал, манай улс зам, талбай барьж, байгуулах стандартаа мөрддөггүй, орчны эрүүл ахуйн дүрэм журмаа хаана хаанаа биелүүлдэггүйгээс сүүлийн жилүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл огцом нэмэгдэх боллоо.
2024-12-05

Х.Нямбаатар ирэх жил бондын мөнгө, автомашины татвараар тансаглах нь

Нийслэлийн ирэх оны төсөв түүхэн дээд хэмжээнд буюу 3.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр бол төсвийн 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэх юм байна. Улаанбаатарын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нуруун дээр ийм хэмжээний ачаа ирнэ гэсэн үг. Учир нь хотын төсвийг томруулахын тулд зарим төрлийн татварыг 2.5-5 дахин нэмж, бас торгууль, шийтгэврийн замаар татаж авах орлогоо ч эрс ихэсгэв. Товчхондоо, иргэдээ “холгох” төсвийг Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын босгоор төвөггүй давуулж, МАН олонх буюу 45 суудлын 40-ийг нь авсан хотын парламент ч торох зүйлгүйгээр баталчихлаа.
2024-12-05

Жендерийн үндэсний хорооныхон цаасан дээр л “ажилласаар” байх уу

Монголын морин спорт, уяачдын холбооны VIII их хурал уржигдар Төрийн ордонд болсон юм. Холбооныхоо ерөнхийлөгчийг сонгох уг хурлын үеэр нэр бүхий нэгэн уяач “Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш, охин шиг юмнууд чадахгүй” хэмээн хэвлэлд ярьжээ. Охин шиг гэдэг нь яг ямар утга илэрхийлнэ вэ. Үүний цаана “уйланхай, уяхан, турьхан” гэсэн санаа цухалзаж байна уу. Цовоо, цолгиун уралдаанч охид бишгүй олон.
2024-12-04

Улаанбаатарчууд утаанаас амссан хохирлоо Засгийн газраас нэхэмжлэх эрхтэй

-Монгол дахь олон улсын зарим байгууллагын ажилтнууд хүнд, хортой нөхцөлд амьдардаг хэмээн нэмэгдэл цалин авдаг-
2024-12-04

Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй

- Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна -
2024-12-03

Монголд стандартын шаардлага хангах шошготой бүтээгдэхүүн нүдний гэм

Монголчууд бид аливаа зүйлийн үзэмжид ихээхэн анхаарал хандуулдаг. Шинэ загварын гар утас гарахад хуучнаа хурдхан шиг л зарж, дараагийн загварыг нь авдаг. Азын гэх дугаар анддаггүй, аль түрүүлж авснаараа “зиндаархдаг” ард түмэн. Шинэ утас, автомашин авахдаа эд анги бүрийг нь нарийн шинжиж, бараг л “ясыг нь цайтал” шалгадаг.
2024-11-28

Газраа дээрэмдүүлж, гаднах орчноо булаалгасан эмнэлгүүд

Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд тусгай мэргэжлийн гурав, төрөлжсөн мэргэжлийн 13, түргэн тусламжийн нэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг дөрөв, Эрүүл мэндийн төв 10, Амарж их газар гуравхан л байдаг. Тэгсэн хэрнээ энэ Хэдхэн эмнэлгийнхээ эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөлийг нь сайжруулчхаж чаддаггүй өрөвдмөөр улс юм даа, манайх.
2024-11-19

 Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина гэсээр хэчнээн хүний амийг золих вэ

Бүхэл бүтэн эмнэлэг барихыг битгий хэл, ор ч хүлээх тэнхэлгүй, хүнд өвчтэй хүн Монголд олон. Тэдний нэг хэсэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс билээ. Тэгвэл ийм оноштой өвчтөнүүдийг бүрэн оношилж, эмчлэх төв барина гэж сайд, дарга нар хэдэн ч Засгийн газрын үед шоудав.
2024-11-15