Төрийн байгууллагуудын уялдаагүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээж байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Петро матад ХХК-ийн гүйцэтгэх захирал Майк Бак тэргүүтэй төлөөлөгч нартай уулзаж, Их Британийн хөрөнгө оруулагч нарын гомдол, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
2024-02-01
“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян үргэлжилж байна
Танд хэрвээ дээрх төрлийн картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч урамшуулалт аянд амжиж оролцоорой. Аяны хүрээнд шинээр кредит карт захиалсан харилцагчдадаа бид “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮) бэлэглэх бөгөөд урамшуулалд багтсан байгууллагуудаас эхний худалдан авалтаа хийсний дараа “welcome point” оноо тань идэвхжих юм. Энэхүү оноогоо та дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу төлбөрөөсөө 30,000 төгрөгийг хасуулах боломжтой.
2024-02-01
“Монголын эдийн засгийн форум 2024” эхэллээ
“MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.
2024-02-01
ЖАЙКА-тай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ
2024-01-31
ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой
Нэг харилцагч нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой бөгөөд 2024 оны 2-р сарын 23-ны өдөр тохирлын эрхтэй харилцагчдаас “iPhone 15 Pro” загварын гар утасны эздийг ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Та тохирлын эрхээ шалгахдаа ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 руу tokhirol эсвэл tohirol гэж бичээрэй.
2024-01-31
Бүс нутгийн онцлогт тохирсон ХАА-н үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлнэ
Манай улс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай 1997 оноос хойш тасралтгүй, амжилттай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл"-ийг хэрэгжүүлэх баримт бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танаки Шиничи нар гарын үсэг зурлаа.
2024-01-30
Үнэт цаасны зах зээлийн мэргэжилтэнд эрх олгох сургалтыг хоёр удаа явуулна
Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах түүнтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг батлах, шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшлийн зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 29-нд боллоо. Хурлаар мэргэшлийн зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ онд зохион байгуулах үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын хөтөлбөр, шалгалтын хуваарыг баталлаа.
2024-01-30
Төвийн бүсийн хөгжлийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй.
2024-01-30
Зэс цойлох сураг
Монгол Улс өнгөрсөн онд 15.18 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсныг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан билээ. Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал дийлэнх буюу 57.7 хувийг нь чулуун нүүрс, 17.3-ыг нь зэсийн хүдэр, баяжмал эзэлжээ. Эл хугацаанд 8.76 тэрбум ам.долларын нүүрс, 2.62 тэрбумын зэсийн хүдэр, баяжмал нийлүүлсэн аж. Эдгээрийн дараа гуравдугаарт боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 738 сая “ногоон”-оор экспортолсон дүн байна. Өдгөө нүүрс, зэсийн баяжмалаас бусад таваарын экспорт нэг тэрбум ам.доллароос бага байгаа нь эндээс харагдаж буй.
2024-01-30
ХААН Банк харилцагчийн үйлчилгээндээ IDCXS:2022:02 стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны байгууллага боллоо
Энэхүү стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыг нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо. Тус 7 бүлэг шалгуур үзүүлэлт нь тухайн аж ахуйн нэгжийн харилцагчийн үйлчилгээний бодлого, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, харилцагчийн үйлчилгээ авах замналын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, үр дүн гэсэн олон хэсгээс бүрддэгээрээ онцлогтой.
2024-01-29
БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэжээ
БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.84 хувиар өссөн байна. Алтны хэрэглээ 1089.69 тонн болж өмнөх оныхоос 8.78 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Алтны Холбооноос гаргасан баримтад дурджээ.
2024-01-29
Бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ
Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалт боллоо. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл” сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай хэлэлцжээ.
2024-01-29
Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа
Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Эл терминалын зам, талбай бусад барилга байгууламжийг үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын анги нэгтгэлийн гээд 1200 инженер, техникийн ажилтан 360 орчим нэгж техниктэйгээр нэг жилийн хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм
2024-01-29
Хангайн бүсэд ДНБ-ий дөрвөн хувийг үйлдвэрлэж байна
Хангайн бүсийг бүсчлэн хөгжүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг амралтын өдрүүдэд боллоо. Тус бүсийн хүн амын тоо 300 000, дундаж наслалт 72, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь байгаль, түүх соёл, археологийн үнэт өв санд тулгуурласан аялал жуулчлал, амралт рашаан сувилал, ногоон технологи бүхий уламжлалт ба эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх юм.
2024-01-29
Цахилгаан эрчим хүчний салбар Хятадын эдийн засагт жин дарж байна
Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлжээ. Ингэхдээ ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлсэн юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн болжээ.
2024-01-29