"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны хоёрдугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулна.
Үүнд:
- Арилжааны системийн сайжруулалт -63.7 хувь
- Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7 хувь
- Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1 хувь
- Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5 хувь.
Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.1 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөж, арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 1 487 111 98 төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байгна.